Японы банк мөнгөний бодлогоо өөрчилсөнгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Японы банк мөнгөний бодлогоо өөрчилсөнгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Японы банк мөнгөний бодлогоо өөрчилсөнгүй

Японы Төв банкны удирдлагын оны эцсийн хуралдаанаар мөнгөний бодлогынхоо гол үзүүлэлтүүдийн өөрчилсөнгүй. Мөн банк өөрийн портфельд төрийн үнэт цаасны хадгалагдах үндсэн хугацааг 7-12 жил байлгах эрмэлзлээ хэлсэн байв. Одоо энэ хугацаа 7-10 жил байгаа  юм.

Японы  Төв банк иенийн жилийн мөнгөн баазыг 80 их наядаар нэмэгдүүлэх зорилгоо үргэлжлүүлнэ. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс жил бүр 300  тэрбум иенийг авах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх гэнэ. Үүний зэрэгцээ Төв банк нь  үл хөдлөх хөрөнгөд оруулах Итгэлийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр шийдээд байна. Шинэ журмаар Японы банк Итгэлийн сангийн мөнгөн гүйлгээ бүрээс 10 хувийг нь авч байх юм. Өмнө нь таван хувийг авч байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс