Бельгийн ханхүү үдэшлэгийн үеэр халдвар авчээ | News.MN

Бельгийн ханхүү үдэшлэгийн үеэр халдвар авчээ

Бельгийн ханхүү үдэшлэгийн үеэр халдвар авчээ

Бельгийн ханхүү үдэшлэгийн үеэр халдвар авчээ

Бельгийн ханхүү Иоахим Испанид хөл хорионы үеэр үдэшлэгт оролцсоны улмаас коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 28 настай Иоахим өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Испани руу дадлагын ажлаа хийхээр явсан аж. Гэвч тэрбээр хоёр хоногийн дараа Испанийн өмнөд хэсгийн Кордоба хотод хотод очиж үдэшлэгт оролцсон байв.

Испанийн Кордоба хотын хөл хорионы журмын дагуу 15-аас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглосон аж. Гэтэл үдэшлэгт Бельгийн ханхүү Иоахим зэрэг 27 хүн оролцжээ. Улмаар Испанийн цагдаагийн газраас үдэшлэгийг зохион байгуулсан хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хуулийн дагуу хөл хорионы журмыг зөрчсөн хүмүүсийг 10 мянган евро хүртэл мөнгөөр торгох аж.

Испанид коронавирусийн халдвараар 27 мянга 125 хүн нас барж, 239 мянга гаруй хүн өвчилснөөр хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж