Samsung-ийн ашиг рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Samsung-ийн ашиг рекорд тогтоов

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорацийн санхүүгийн жилийн гуравдугаар улирлын ашгийн хэмжээ компанийн түүхэнд рекорд тогтоосон амжилт болжээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн смартфөүн болон мемори чип зэрэг жижиг эд ангийн борлуулалт нэмэгдсэнээр цэвэр ашиг ийнхүү өссөн байна. Дөрвөөс зургадугаар сарын хоорондох гурван сарын хугацаанд Samsung фирм 4,28 их наяд вон буюу 3,6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Орлогын хэмжээ мөн 17 хувиар өсч, 37,89 их наяд вонд хүрсэн байна.

Samsung корпораци хавтгай дэлгэцний зурагтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд гар утасны салбарт Финляндын Nokia корпорацийн дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж