“SpaceX”-н түүхэн нислэгээр “NASA”-гийн хоёр нисэгч хөөрөв

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

“SpaceX”-н түүхэн нислэгээр “NASA”-гийн хоёр нисэгч хөөрөв

“SpaceX”-н түүхэн нислэгээр “NASA”-гийн хоёр нисэгч хөөрөв

АНУ нь сүүлд 2011 онд сансар руу нисэгчтэй хөлгөө хөөргөснөөс хойш 30 жил үргэлжилсэн “Space Shuttle” (сансрын онгоц) хөтөлбөрөө зогсоосон. Үүнээс хойш АНУ-ын сансрын нисэгчид Оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станц руу тээвэрлэгдэх болсон юм. Тэгвэл технологийн тэрбумтан Элон Маскийн “SpaceX” компанийн хувийн пуужингаар “NASA” агентлагийн хоёр нисэгч хөөрчээ. Энэ нь өнгөрсөн есөн жилийн хугацаанд АНУ-ын газар нутгаас сансрын нисэгчдээ хөөргөсөн түүхэн үйл явдал болов. Сансрын нисэгч Даг Херли, Боб Бэнкен нарыг Флорида муж улсаас сансар руу хөөрөх явцыг Элон Маск төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар үзжээ. “Луу” нэртэй сансрын хөлөг “Шонхор-9” нэртэй пуужингаар орон нутгийн цагаар өчигдөр 15.22 цагт хөөрсөн байна.

“SpaceX” компани цаашид олон улсын сансрын станц руу зургаан хүнийг илгээхээр 2,6 тэрбум ам.долларын гэрээг байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани мөн “NASA” агентлагтай сансар ба дэлхийн хооронд тээвэрлэлт хийх зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж