Трамп “Их-7” уулзалтыг хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

Трамп “Их-7” уулзалтыг хойшлуулна

Трамп “Их-7” уулзалтыг хойшлуулна

АНУ-д ирэх зургадугаар сарын сүүлээр болох товтой “Их-7” бүлгийн чуулга уулзалтыг хойшлуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр энэ уулзалтад ОХУ, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг улсын төрийн тэргүүн нарыг урьж оролцуулах бодолтой буйгаа мэдэгдсэн байна. Трамп “Их-7” бүлгийн уулзалтыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулах саналтай байгаа аж. Өмнө нь тэрбээр бүлгийн уулзалтыг Цагаан ордонд зохион байгуулах бодолтой байгаагаа дуулгасан ч Германы канцлер Ангела Меркель коронавирусийн халдвараас сэрэмжлэн биечлэн оролцохоос татгалзжээ.

Украинаас Крым хойгийг салган авсанд буруутган “Их-8” бүлгээс ОХУ-ыг хассанаар одоо “Их-7” бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ улсууд багтаж буй.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж