6.1 их наядын хөрөнгө ил болжээ | News.MN

6.1 их наядын хөрөнгө ил болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

6.1 их наядын хөрөнгө ил болжээ

-ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болоод байна-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Ерөнхий сайдын мэдээллээр УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу энэ сарын 18-ны байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болоод байна. Энэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр тайлагнавал хуулийн хариуцлагад татахгүй юм.

Ерөнхий сайдын хэлснээр иргэн, хуулийн этгээдээс хуулийн үйлчлэх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг олноор ирүүлж буй аж. Гэхдээ Засгийн газар хуульд заасан хугацаанд багтаан боломжийг ашиглахыг уриалж байгаа юм байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт: Аймаг, суманд уг хуулийн талаарх мэдээлэл дутмагаас хамрагдах боломж хомс, хоцорч байгааг иргэд ярих боллоо. Хуулийн үйлчлэх хугацааг сунгах нь зөв. Сурталчилгаагаа хангалттай хийгээгүйгээс хашаа байшингаа өөрийн нэр дээр болгох, малын тоон дээр ч асуудал гарч байгаа. Сумынхаа татварынханд мэдээлэл өгсөн үү. Ямар алхам хийж байгаа юм бэ. Хугацаа тавибал ямар хугацаа байвал зохимжтой вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хугацааг сунгах дохио нь хэрэгжилтэд сөрөг нөлөөлөл үзүүлэх байх. Энэ сарын 31-нээр дуусгавар болно гэдгээр ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Аймаг, сум, Улаанбаатар хотын хэмжээнд сургалт хийсэн. Зарим нэг хүндрэлтэй газар бий, ойлголт нь хөдөөд хоцорч байгаа тал бий. Бүх байцаагчдаа боломжтой нөхцөлөөр нь хангаад өгч байгаа учраас ажиллагаа хэвийн явж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил боллоо гэж байна, өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаад гарсан хөрөнгө, орлого уу. Огт бүртгэлгүй байсан юм уу. Хэд нь өөр хүний нэр дээр шилжсэн байгаа юм бол. Энэ хэмжээгээр эдийн засаг өснө гэх үү.

Хугацааг нь жаахан сунгаад өгчихвөл яасан юм бэ. Нууц нь хадгалагдах уу гээд иргэдийн дунд эргэлзээнүүд бий. Нууц алдагдсан, хүний нэр төрд халдсан юм дуулдахгүй байгаа ч мэдүүлэх болоход цаг хугацаа тулсан юм байх шиг. Наана нь хугацаандаа хэрэгжих ёстой гэдгээр шахаж ажиллах?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэд, хэдэн байгууллага хамтарч ажиллах шаардлага гарч байгаа. Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар. Өчигдрийн байдлаар авахад ил болсон хөрөнгө орлого 6.1 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Маш их хэмжээний бичиг цаас бүрдсэн, цаана нь бас байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Манайд 224 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шинээр бүртгэгдсэн. ААНОАТ-аар 3.7 их наяд, ХАОАТ-аар 2.2 их наяд, үл хөдлөх хөрөнгөөр 224 тэрбум ил болсон. Хуулийн хэрэгжилт арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэдгээр хугацаа сунгахгүй гэдгээр бүх хүчээ дайчлаад ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан: Нийт 72 тэрбум төгрөгийн эд хөрөнгө бүртгэгдсэн. Үүний  24.3 тэрбум нь шинээр бүртгэгдсэн, 53.9 тэрбум нь шилжсэн эд хөрөнгө. Нийт 168 эд хөрөнгө бүртгэгдсэн.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Уртнасан: 355 ажил олгогчийн 1.7 тэрбум илэрсэн. 50 мянган аж ахуйн нэгжид харилцах дансаар нь дамжуулан урилга илгээсэн.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга: 82.5 тэрбум төгрөгийн хөрөнгө ил болсон. Үүнээс 25.6 тэрбумын барааг гаалийн үнээс бууруулсныг залруулсан. Горим мөн буруу сонгосныг залруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ил болсон хөрөнгө орлогын тоо өндөр тоо сонсогдож байна. Тэр болгоны ард албан тушаал авлига хээл явсан байгаа. Юутай холбоотойгоор ийм асуудал үүсэв. Эргэж дүгнэлт хийх зүйл болно. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл албан тушаалаар дамжуулж нийгмийн баялгийг хуваарилах алдаа гарсан. Цөөн хүнд газар, лиценз очсон. Одоо бүгдийг өршөөж байгаа. Тоо гаргаж өгмөөр байна. Хэчнээн хүн боломжид хамрагдаж чадав?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ил тодын хуулиар татварын орлого бусад эд хөрөнгө ил болсноос ямар мөн чанарыг илэрхийлж байна вэ гэдгийг араас нь залгаад анализ хийх шаардлагатай болж байгаа. Татварын хуулийг илүү төгс боловсронгуй болгох, аж ахуйн нэгжээ ээлтэй болгох чиглэлээр илүү олон зүйл хийх хэрэгтэй болж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-18 202.9.40.246

Томоохон луйварчид офшор болон ямар нэгэн хэлбэрээр гадаад дотоодгүй нуусан хөрөнгөө ил болгож байгаа юм гэсэн.Жишээ нь алдарт газрын наймаачин Миегомбын Энхболд,Бадамжунай мөн Сү Батболд нар ихээхэн хэмжээний нууж дарагдуулсан хөрөнгөө ил болгосон.Удахгүй татвар,цагдаа,тагнуулийнхан мөнгөний чинь эх үүсвэрийг шалгаж эхлэх биз дээ

Зочин 2015-12-18 122.254.111.170

Хэрэв энэ арга хэмжээнд нэгдэхгүй байгаа ААН-үүдийг яана гэж үзэж байгаа вэ ? Ариунсан, Уртнасан нар хариулаарай.

Зочин 2015-12-18 112.72.11.104

uursdiiguul urshuutcguuh yum.vneneer tailagnaad tatvarin urund orj gudmand garch baigaa ulsuudaa yah gej bnaaaa

Зочин 2015-12-18 122.201.21.186

Huuliin hugatsaag sungaachee.

ghghgh 2015-12-18 202.179.10.150

Энэ бол улс орны хөгжил ялангуяа хүний хүмүүжилд огт хэрэггүй луйварчид эрх мэдэлтэнүүд ял хариуцлага завших,зальтай зайтай арын хаалга албан тушаалтай этгээдүүдэд амьсгаа авах амь тариа шүүдээ,нэг их юм хийж бүтээсэн юм шиг битгий таахалзацгаа.

Zochin 2015-12-18 209.89.147.162

Yun Enhbayar be .ternees oh hurungiig urshuuliin huuliar halhalsan bna sh dee. N.Enhbayariin ter abilgal mabilgal uy ch bish bna doo.Elbegee hudlaa show hiigeed bna shdee.

Зочин 2015-12-18 124.158.111.52

jadambiin har ***** dandaa hutsaj baih yum

Zochin 2015-12-18 174.73.17.181

B.Lkhagvajav gedeg zaluud bid bayarlasnaa khelekh ni zov bolov uu! Ene khun ailaas guikhaar avdraa uudalya gedeg sanaag ankh devshuulj ajil khereg bolgoloo. ingej setgedeg khumuusiig ter sangiin yam ediin zasgiin yam tamgand ni said maidiig khiilgechikhej boldoggui yum uu?

hi 2015-12-18 103.229.123.242

энд тэнд тур царцаад хугацаагаа хулээж буй эд хоронгийг ил болгох хэрэгтэй, омнох оршоолийн хуульд хамрагдсан амь тад юмаа ил болгоод гэм зжмгуй хун шиг алхаж явахийн тулд хугацаа хэрэгтэй сунга сунга сунга эдийн засаг эдийн засаг бас эдийн засаг

өс 2015-12-18 103.229.122.182

6 н их наяд ил болж сайн бн Төмөр замаас хуссан Батзаяа Баттулга нарын 600 н сая доллар ил болохгүймуу Айн

Зочин 2015-12-18 150.129.142.170

Ерөнхий сайдын хэлснээр иргэн, хуулийн этгээдээс хуулийн үйлчлэх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг олноор ирүүлж буй аж. Гэхдээ Засгийн газар хуульд заасан хугацаанд багтаан боломжийг ашиглахыг уриалж байгаа юм байна.

Зочин 2015-12-18 112.72.11.111

vneneer tailagnaad tatvarin urund tarchilj bgaa ulsuudaa yah gej bnaaa.uursdiiguu urshuuchihuud ene hvnd baidald bgaa ulsuudaa yagaad anhaarahgvi bnaa

зочин 2015-12-18 122.201.21.135

1 орлого ан ахуйн нэгж, нөат, онцгой гэх мэтээр олон тайлан дээр давтагдаад байгаа тул наад тоогоо дунджаар 3-т хувааж бод. Дээр нь хий тоо их байгаа.

Зочин 2015-12-18 150.129.142.252

Улстөр тойрсон далд ЭЗ-ийг ухвал ч олон арван их наядаараа гарна даа

ахахаха 2015-12-18 202.179.10.150

За яахав нэг талаасаа бол ахиц үр дүн гарчээ,нөгөө талаасаа бол энэ их муу арга,татвар төлөгчдөд хүлээлт үүсдэг,өөрт ашигтайгаар асуудплыг шийдэж улсыг завшиж завшчихаад энэ хууль гарахлаар одоо ял хариуцлага завшиж хууль ёсыг хүчгүйдүүлэж,эрх мэдэлтэнд л боломж олгож байгаа,үнэндээ жирийн иргэд бол хуулиа биелүүлэж ирсэн,эрх мэдэлтэн тэдний танил тал л хууль зөрчсөн,тэд ийм хууль гарахыг мэдэхийн дээдээр мэдэж хүлээж байсан шүүдээ,ийм нэг аргаа барсан,албан тушаалтанд тал зассан хууль уг нь бол хэрэггүй л юмдаа,бүр амташчихсан ноднингоос хойш л хүлээцгээж байсан шүүдээ.

Anon 2015-12-18 103.11.192.70

Нийт 3 тэрбум 62 сая доллар болж байна.

Зочин 2015-12-18 122.201.22.14

Хэдэн мянга биш, хоёр зуу орчим хүний л тайлан гэж байна лээшд. Үлдсэнд нь тайлагнаад байх ч юм байсангүй кк

Зочин 2015-12-18 182.160.32.164

Гадаадад байгаа ул ходлох хоронго банкууд дахь хадгаламж энд орохгуй Ил тод болоогуй гэсэн уг Монголын баялгийг иймэрхуу маягаар дээрэмдсэн дээ Уунийг нуухын тулд худлаа авилгын срэг тэмцэл гэж орилолджээ Хуулийнхан юу бодож байгаа болдоо

Зочин 2015-12-18 182.160.32.164

Ийм хэмжээнд далд эдийн засаг байж дээ Авилга Газрын наймаа лицензийн наймаанаас тосвоос хулгайлсанаас гээд олон юм байгааа

Зочин 2015-12-18 202.131.235.74

Нуусан орлогоо нэмж бүртгүүлнэ гэдэг бол хөрөнгийн татварын үнэлгээг нэмээд бүртгүүлнэ гэсэн үг л дээ. Нэг муу нурж унасан обьёктыг хэдэн зуун тэрбумаар үнэлж байна. Энэ хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн бодит нэмэр татвар төлөгчдөд гарахгүй. Харин 2012-2014 онуудад Чингэс Самуурай. Европийн сэргээн босголтын банкны асар их бондийн мөнгөнөөс цохолтоор авсан луйварчдад бол үнэхээр их ач тус шүү. Тэд энэ хуулиар улсад нэг ч төгрөг төлөхгүй зөвхөн тайлан гаргаад л боллоо доо харамсалтай байна.

irgen 2015-12-18 112.72.11.108

huuliin hugatsaag sungaach ee jiriin irged bid yugaach medehgui ywj baital hugatsaa ni bolj b.a ediin zasgiin nariin medleg homs irged oilgohgui b.a shu dee jaahan hugatsaa uguu ch ee erunhii said aa

Зочин 2015-12-18 59.153.87.57

lol

Зочин 2015-12-18 112.72.11.122

nuusan hulgailsan yum baihgvi .bvgdiig ni il tailagnaad tulburiin chadvargvi olon jil bolj bgaa ah ajuin negjvvdee yagaad urshuuhgvi bnaa.

Зочин 2015-12-18 202.131.236.170

Хуулийн хугацааг сунгах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж