ОХУ Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв | News.MN

ОХУ Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв

ОХУ Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв

ОХУ Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв

Covid-19-ийн эсрэг анхны эм ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг авч, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ажээ. Уг эмийн худалдааны нэр нь Авифавир юм. Харин олон улсын оюуны өмчийн бус, химийн нэр нь "Фавипиравир" юм байна.

ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан гуравдугаар сард Фавипиравир эмийг үйлдвэрлэх зорилгоор "ХимРар" компанитай хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байв. Учир нь өмнө нь Хятадын эрдэмтдийн олж мэдсэнээр, энэхүү эм нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чадах ажээ.

Тус хөрөнгө оруулалтын сан ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас бүртгэлийн гэрчилгээгээ авсан бөгөөд энэ санд 330 өвчтөн хамрагдсан эмийн эмнэл зүйн туршилтын эцсийн шат үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.

Авифавир бол Оросын вирусийн эсрэг эм бөгөөд эмнэл зүйн туршилтад үр дүнтэй нөлөө үзүүлжээ. Мөн коронавирусийн нөхөн үржихүйн механизмыг алдагдуулдаг юм байна. Энэхүү эм нь маш сайн судлагдсан бөгөөд 2014 онд Японд хүнд хэлбэрийн томуугийн эсрэг ашиглаж байжээ.

Түүнчлэн энэ эм нь ОХУ-ын шинжлэх ухааны тэргүүлэх төвүүд болох  И.М. Сеченовийн нэрэмжит Москвагийн Анагаах ухааны анхны их сургууль болон М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль болон бусад лабораторид хийсэн судалгаанд өндөр үр дүн үзүүлсэн ажээ.

"Афивавир" бол ОХУ-д коронавирусийн эсрэг бүртгэгдсэн анхны вирусийн эсрэг эм төдийгүй дэлхийд Covid-19-ийн эсрэг ашиглаж болох хамгийн ирээдүйтэй эм юм" гэж сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-31 139.5.219.22

ДЭМБ л "баталгаагүй, ийм тийм сөрөг үр дагавартай…" гэх мэтээр нохойтох вий дээ… Цаад том боссуудынхаа л хөрөнгийг арвижуулах, эм вакциныг нь борлуулж өгөх үүрэгтэй боолууд шүү дээ. Харин үүнд нь саад болж болзошгүй бусдын ямарч сайн бүтээлийг харлуулах, үнэгүйдүүлэх даалгавартай.

Avatar

Зочин 2020-05-31 103.20.152.50

Авифавир юм уу ??? "Афивавир" юм уу ????

Avatar

wikipedia 2020-05-31 66.181.161.66

Favipiravir, sold under the brand name Avigan, is an antiviral medication used to treat influenza in Japan

Avatar

ХЭХЭ 2020-05-31 139.5.217.17

ХУДАЛ ЦУУ БИТГИЙ ТАРАА Л ДАА

Avatar

Хоое 2020-05-31 202.126.88.233

Японд хэрэглэсэн гэж байна япон эм гэж ер алга

Avatar

Зочин 2020-05-31 66.181.181.197

Оросын эрдэмтэд Япон эмийг өндөр үнэлсэн гэж байна даа

Avatar

иргэн 2020-05-31 66.181.177.71

Оросын эрдэмтэд тэгнэ ээ, гайхамшигтай. Тэдэнд найдаж болно. Бүгдэд нь амжилт хүсье, дэлхийн бүх улс талархаж байгаадаа.

Avatar

ХЭХЭ 2020-05-31 139.5.217.17

БИТГИЙ ҮХЭРТ ХУДАЛ ЦУУ ТАРААГААД

Avatar

Зочин 2020-05-31 103.212.117.175

За, ашгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж