Хоногт бүртгэгдсэн халдварын тоогоор Бразил АНУ-ыг ардаа орхилоо

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

Хоногт бүртгэгдсэн халдварын тоогоор Бразил АНУ-ыг ардаа орхилоо

Хоногт бүртгэгдсэн халдварын тоогоор Бразил АНУ-ыг ардаа орхилоо

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19-н цар тахлын улмаас 6.1 сая гаруй хүн өвчилж, 2.7 сая хүн эдгэж, 370 гаруй мянган хүн амиа алдаад байна. Covid-19-ийн цар тахал өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил, АНУ, ОХУ, Энэтхэг, Перу зэрэг улсад эрчимтэй тархсан байна. Тодруулбал, Бразилд хоногт 30 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдсэнээр АНУ-г ардаа орхилоо.

Бразил улс 930 мянга гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан аж. Тус улсад нийт тохиолдол 498 мянга 440-д хүрч, амиа алдсан хүний тоо 28 мянга 834-д хүрсэн бол 205 гаруй мянган хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

Харин АНУ-д хоногт 23 мянга 290 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1015 хүн нэмж нас барлаа. Тус улсад халдварын нийт тохиолдол 1.8 саяд хүрсэн бол 105 мянга 557 хүн хорвоог орхиж, 534 мянга 699 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. АНУ 17 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан байна.

ОХУ-д хоногт 8952 шинэ тохиолдол бүртгэгдэж, 181 хүн нэмж нас барлаа. Тус улс 10 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд халдварын нийт тохиолдол 396 мянга 575, эдгэсэн хүний тоо 167 мянга 469, хорвоог орхисон хүний тоо 4555-д тус, тус хүрчээ.

Халдварын тохиолдол Энэтхэг, Перу улсад өндөр гарсан байна. Тухайлбал, Энэтхэг улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8336 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад нийт тохиолдол 181 мянга 827-д хүрэв.  Харин хоногт 205 хүн нэмж нас барсанаар нийт 5185 хүн хорвоог орхижээ. Энэтхэг улс 3.6 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бол 86 мянга 936 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

Перу улсад 7386 шинэ тохиолдол хоногт бүртгэгдэж, 141 хүн нэмж нас барлаа. Тус улс нь 1 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан байна. Перуд нийт тохиолдол 155 мянга 671 байгаагаас 4371 хүн хорвоог орхиж, 66 мянга 447 хүн эдгэжээ.

Эх сурвалж: Worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж