Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж, FATF-с магтаал хүртсэн долоо хоног | News.MN

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж, FATF-с магтаал хүртсэн долоо хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж, FATF-с магтаал хүртсэн долоо хоног

News агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ УЛС ОРОН ДАЯАР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭВ 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрлөлт өнгөрсөн Даваа гаригт /2020.05.25/ буюу XVII жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэллээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн хорь, гучин жилд яаж удирдан зохион байгуулж явахав, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангахав, улс орноо яаж хөгжүүлэхэв, ирээдүйнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэхэв гэдгийг тогтоож чадлаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр:

  • Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залрууллаа;
  • Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өглөө;
  • Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болголоо;
  • Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ;
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийлээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 40 гаруй хууль дагалдан гарах учиртай юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтттэй дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.


ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ЗУРГАДУГААР САРЫН 30 ХҮРТЭЛ СУНГАВ

Монгол Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн Даваа гаригт болж өндөрлөв. Хуралдаанаар ЭМЯ, ХӨСҮТ, Сангийн яам, ОБЕГ, Шадар сайд нар Covid-19 цар тахлын анхны мэдээг авсан өдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл салбар бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангаа тавьсан юм. Ингээд хуралдааны төгсгөлд УОК-ын гишүүд хаалттай хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг 100 хувь дэмжив.

УОК-ын шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт болсон ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, тогтоолыг баталгаажуулсан билээ.

ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ОЛГОНО

Үүний зэрэгцээ Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гарав. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын асуудал хурцаар хөндөгдсөн. Энэхүү асуудлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулж,  төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46 мянга 783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36 мянга 905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.


СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НӨХЦӨЛӨӨ ХАНГАЖ, ЕВРОПЫН ХОЛБОО АНХ УДАА ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАВ

Саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг FATF-н өмнө хоёр удаа ажлаа тайлагнажээ. Тодруулбал, Бээжин хотод нэгдүгээр сарын 10-нд болсон тайлант хурлаар Монгол Улсад өгөгдсөн зургаан үүрэг даалгаврын гурвыг нь хамгаалсан бол үлдсэн гурвыг нь тавдугаар сарын 4-нд болсон хамгаалалтаар амжилттай 100 хувь хамгааллаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан асуудалтай зургаан үүрэг даалгаврыг амжилттай хамгаалсан тухай Сангийн сайд өнгөрсөн Баасан гаригт мэдээлэв. FATF  Монгол Улсын тавдугаар сарын 4-нд хийсэн хамгаалалтыг дүгнээд, Баасан гаригт /2020.05.28/ дүгнэлтээ ирүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор FATF-н төлөөлөгчид Монгол Улсад ирж, үүрэг даалгавар хэр биелснийг шалгах ёстой. Харин Covid-19-той холбоотой энэ шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа ажээ.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Энэхүү дүгнэлтэд тусгагдсан бүх асуудалтай зөвлөмжийг өнөөдөр бид арилгаж чадлаа. Үндсэндээ үлдсэн гурван асуудлыг дурдвал:

  • Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн байгууллагуудад хяналт, шалгалт хангалтгүй байна гэсэн шалтгаан байв. Тухайлбал, үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн арилжаа, хуульч, нотариатчидтай холбоотой асуудалд хийсэн хяналт шалгалт хангалтгүй байсан. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн.
  • Мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын түвшинд яллах дүгнэлтийг гаргах үйл ажиллагаа Монгол Улсын хувьд учир дутагдалтай байна гэж яригдсан. Энэ чиглэлд хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж, тайлангаа хамгаалсан.
  • НҮБ-ын хоригтой холбоотой авах арга хэмжээ байсан. Энэ авах арга хэмжээгээ маш тодорхой авч хэрэгжүүлсэн.

Энэ бүх ажлыг нэр төртэй хамгаалж дуусгасан.

Үүний зэрэгцээ, Монгол Улсын зээлжих хэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгийг FITCH агентлаг мэдээлж байна.

ЕВРОПЫН ХОЛБОО АНХ УДАА МОНГОЛ УЛСАД 50.8 САЯ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Европын холбоо Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе болон Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Европын холбоо Монгол Улстай 1989 онд дипломат харилцаа тогтоож, 2018 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн бол өнөөдөр ийнхүү Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байна. Төсвийн дэмжлэг үзүүлэх асуудал 2018 онд Еврокомиссын Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад айлчлах үеэр анх хөндөгдсөн.

Төсвийн дэмжлэг гэдэг бол зээл биш буцалтгүй тусламж гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү буцалтгүй тусламж нь тухайн улсын төсөв рүү шууд орно.

Энэ буцалтгүй тусламжийн үр дүн Монгол Улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг болно гэж талууд үзэж байна.


ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ С.ЭРДЭНЭТУУЛИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд өнгөрсөн Пүрэв гаригт /2020.05.27/ 18.00 цагийн орчимд нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Хан талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн. Тус газарт 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа живж амь насаа алдсан нь тогтоогдсон юм. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан аж. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ.

Болсон үйл явдалтай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газрыг цуцлуулах саналыг НЗДТГ-т хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тус газрын мэдээлснээр осол гарсан газарт Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд тавдугаар сарын 13-ны өдрийн хяналт шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон байжээ. Мөн тавдугаар сарын 26-ны өдөр дахин хяналт тавьж үйл ажиллагаа явуулж байсныг нь зогсоосон байна.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.


С.БАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖ, Н.НОМТОЙБАЯРЫГ ЦАГДАН ХОРИВ

Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан хэд хэдэн шүүх хурал болж өндөрлөв. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн Даваа гаригт эхэлсэн ч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэн, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй аж. Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав. 

Ц.САНДУЙ НАРТ ХОЛБОГДОХ  ХЭРЭГ ПРОКУРОРТ БУЦАВ

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг оролдсон үндэслэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдох шүүх хурал өнгөрсөн Даваа гаригт болов.

Шүүхээс шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаав.

Н.НОМТОЙБАЯРЫГ ЦАГДАН ХОРИВ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч 2019 оны тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүй  худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн Пүрэв гаригт Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөв.

Шүүхээс “Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг  зургадугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан. Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-31 54.36.172.15

))))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

kkk 2020-05-31 202.131.225.197

butsaltgui tuslamj gej bodohoos h** ineed ni hurch baigaa baih daa deeguurh huvalznuud

Avatar

Зочин 2020-05-31 202.126.90.73

Fatf 2016 ony namar irsen uzlegiin dugnelteer saaral jagsaaltand oruulsan yum bol ANy 12-16 ony zasagt ugsun unelgee yum bna shuu dee!!!

Avatar

Зочин 2020-05-31 202.9.46.205

Мөнгө угаасан гэмт хөрэгтнүүдээ шүүхээр шийтгэ гэсэн даалгаварыг одоо Энхсайханг шийтгэсэнээр биелүүлсэн гэж тайлангаа өгсөн байхдаа. Жинхэнэ гэмтнүүд нь дараагийн мөнгөө угааж идхээр, хар тамхиа зархаар сонгуульд нэрээ дэвшүүлсэн шиг байх шивдээ.

Avatar

Хар, саарал жагсаалтын хувьд 2020-05-31 139.5.218.22

Манайхан иймэрхүү зүйл дээр олон улсын байгууллагыг хуурч сурсан улс. Үнэндээ Монголд авилгал огт буураагүй.

Avatar

С.Баярын хувьд 2020-05-31 139.5.218.22

Чи буруу зүйл хийчхээд гүрийгээд байл уу. Өөрийгөө дийлж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт чи хүн болно. Бусад хүмүүс ч чамайг ойлгоно. Гол нь чи 5 хүний амь нас үрэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Нүглээ наминчлавал дээр дээ. Бас улс орондоо асар хохиролтой гэрээ хийсэн. Бусад хори тамхи, хүүхний асуудал бол бидэнд хамаагүй.

Avatar

1 2020-05-31 23.227.142.218

Ene 50.8 saya euro hedhen hunii halaasand oroh bhdaa, ugch bgaa bguulgaas n hyanah hun bhgui bolhoor.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж