Дөрвөн тамирчин нь халдвар авсан ч Оросууд лигээ үргэлжлүүлнэ | News.MN

Дөрвөн тамирчин нь халдвар авсан ч Оросууд лигээ үргэлжлүүлнэ

Дөрвөн тамирчин нь халдвар авсан ч Оросууд лигээ үргэлжлүүлнэ

Дөрвөн тамирчин нь халдвар авсан ч Оросууд лигээ үргэлжлүүлнэ

Оросын хөлбөмбөгийн Премьер лигийн Локомотив Москва багийн дөрвөн тамирчин шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тус багийн зүгээс мэдэгдэл хийн Дмитрий Баринов, Антон Коченков, Тимур Сулейманов, Роман Тугарев нарыг халдвар авсныг баталж ямар нэгэн шинж тэмдэггүйгээр тусгаарлагдаж байгаа хэмээжээ.

Энэ сарын эхээр Локомотив багийн довтлогч Жеферсон Фарфан мөн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ.

ОХУ-ын спортын сайд Олег Матыцин ирэх долдугаар сарын 21-нээс хөлбөмбөгийн лигүүдээ үзэгчтэй зохион байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд гол нь цэнгэлдэхийн нийт суудлын 10 хүртэлх хувьд л үзэгчдийг суулгах ажээ.

Олег Матыцин энэ тухай “Хөлбөмбөгийн тоглолтуудаа бага ч гэсэн үзэгчидтэй явуулах нь чухал. Би Германы Бундеслигийн тоглолтуудыг үзсэн. Үзэгчгүй цэнгэлдэх нь нэг л уйтгартай. Хангалттай ч эмоци байгаагүй. Үзэгчгүй тоглох нь бидний арга барил биш”  хэмээжээ.

Одоогийн байдлаар Оросын Премьер лигийг Зенит Санкт-Петербург баг 22 тойргийн дараах байдлаар 50 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Локомотив Москва болон Краснадор багууд удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-31 103.212.116.141

Тэнэг иванууд узэгчтэй тоглолоо гээд оросын лиг германы бундеслигээс илуу гарах уу, харьцуулах лигээ ч зев сонгож чадахгуй, оросын лигийг 469, бундеслиг чинь дэргэд нь G байхгуй юу базардар гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж