Агаарын бохирдлыг бууруулах ҮХ хуралдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Агаарын бохирдлыг бууруулах ҮХ хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах ҮХ хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны гуравдугаар хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар Үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай аймгийн Засаг дарга нарт танилцуулах, аймаг, нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад гурвалсан НАНО технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга мэдээлэл хийх, 2016 онд аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Шингэн НАНО технологиор баяжуулсан “НАНО шатахуун”-ыг хэрэглэснээр автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтийн түвшинг бууруулах боломжтойг “Жим вейл Монголиа интернейшнл” компанийнхан танилцуулсан бөгөөд энэ асуудлаар судалгаа хийхийг Уул уурхайн яам болон Газрын тосны газрын удирдлагуудад тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Мөн тус хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орсон Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг хэлэлцэж, эдгээр аймгуудад утаа ихтэй нэг, хоёрдугаар саруудад агаарын чанарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд БОНХАЖЯ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. 

Үүнд, гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан 4 шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-18 49.0.204.118

баярцогтын гадаад эзэд нь африк шиг зүгээр шулуулахгүй олон юм хуцаад байгаа хүмүүсийг нэг доор цуглуулж агаарыг нь, хөрсийг нь, усыг нь бохирдсон газарт байлгаад бай тэд ханиад тахалаар үхэхгүй яах юм бэ? гэж даалгавар өгсөн юм болов уу? баахан хөрөнгө зарлаа л гэх юм.иргэд бидэнд мэдэгдэх өөрчлөлт гарахгүй юм. дээр нь нэмэгдээд цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвөөс өнгөрч үнэртэх боллоо. энэ төр нэг л биш боллоо шүү? би баярцогтыг танихгүй түүнд өс санах юу ч хийгээгүй монголчуудад тус болж чадахгүй бол гай бололгүй төр засгаас зайлаад өгөөч .

Зочин 2015-12-18 103.229.123.251

энэ казино зоригт юу хийж байгаа юм?

Зочин 2015-12-18 202.21.115.146

Beijin hotod PM 2.5 n 115 hurlee geed surguulia haaj baina. Manaid urd shunu 915 baisan ta nar duugui nuugaad l ... uneheer hetsuu bnaa