Зусланд олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Зусланд олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөлөө

Зусланд олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөлөө

Амралт, зугаалгын сар эхэлж айлууд зусландаа гарч эхлээд байна. Зуны дэлгэр цагт хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө зусландаа цугладаг тул Эрүүл мэндийн яамнаас иргэдийг гэртээ олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөжээ. Зусланд гарахдаа халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.

  • Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
  • Хорхой, шавьжны устгал хийлгэх
  • Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Айл өрхөд:

  • Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
  • Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
  • 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
  • Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
  • Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэхийг сануулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж