Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ

Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ

Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн автозамд 134 км/цагийн хурдтай явсан жолоочийг цагдаа нар саатуулж хариуцлага тооцжээ. Тус дүүргийн  Замын цагдаагийн хэлтсээс зөөврийн хурд хэмжигч байршуулснаар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Дүүргийн цагдаагийн алба хаагчдын хэлснээр жолооч нар хотын алслагдсан бүс нутагт цагдаагийн хяналт суларсан гэж эндүүрч хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчил гаргах нь түгээмэл байдаг аж.

Хан-Уул дүүрэгт зөөврийн хурд хэмжигч байршуулахад цагийн дотор 100 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Мөн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд  хурд хэмжиж байгаа юм. Хэрэв  тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж