Түүхий нүүрсээс татгалзаж байж хүлэмжийн хийг бууруулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түүхий нүүрсээс татгалзаж байж хүлэмжийн хийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсээс татгалзаж байж хүлэмжийн хийг бууруулна

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж, дэлхийн дулаарал эрчимжиж, дэлхийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд бодит аюул учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зун нь ган болдог байсан бол намар нь ган болж, өвөл нь хүйтэрч зуд болдог байсан бол хавар зуд болох зэргээр уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ч идэвхжэжээ.  Тухайлбал, 2013 онд Монгол Улсад нийт 6131 гол горхи тоологдсоноос 5137 нь устай. 2014 онд нийт 5800 гол горхи бүртгэгдсэний 5413 нь устай байсан байна. Харин булаг шандын тухайд 2013 онд нийт 11 мянга 61 тоологдсоноос 10 мянга нь устай. 2014 онд  есөн мянга 718 нь устай байсан байжээ. Энэ нь жил ирэх бүр усны ундарга татарч, гол горхи ширгэж байна гэсэн үг юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Францын Парис хотноо НҮБ-ын  Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хурал болж, “Парисын хэлэлцээр” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичгээр дэлхий нийтээрээ цаашид дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр градусаас доош барьж, 1.5 градуст хязгаарлах шийдвэрийг гаргаж, дэлхийн 120  гаруй улс орон уг саналыг дэмжжээ. Монгол ч тус баримтад нэгдэн орсон байна.

Баримт дурдвал 2011 оноос Ганга нуур ширгэж, 2008 оноос Улз голын ус татарч эхэлжээ. Мөн өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 19 ний өдөр Төвийн бүс нутгаар тав хоног тасралтгүй хүчтэй цасан шуурга шуурч, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчид, зам цасанд боогдсон. 2014 оны долдугаар сарын 26-ний 17.00-19.00 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт хар салхи салхилж, ширүүн аадар бороо, зургаан сантиметрийн голчтой том мөндөр орсны улмаас нэг хүн нас барсан. Харин Монгол орны нийт мөстөл, мөсөн голын талбайн хэмжээ 1940 оноос 2014 оны хооронд 29.9 хувиар багассан байх юм. Дээрх байгальд сөрөг өөрчлөлтийг зогсоох арга нь  Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах. Ингэхийн тулд нэн түрүүнд одоогийн түүхий нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж, өндөр технологи ашиглан газ, хийн түлш болгон боловсруулж түлэх шаардлагатай болжээ. Мөн сэргээгдэх буюу нарны энерги, салхины хурдыг ашиглан эрчим хүч гаргах, усан цахилгаан станцуудыг шинээр барьж, ашиглах систем рүү шилжих гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өөр нэг арга нь чимээгүй явагдаж буй байгалийн солилцолдоо дасан зохицох юм байна. Энэ нь бэлчээрийн газар цөлжиж, ус урссан гол татарч эхэлбэл үүндээ зохицож, гүний худаг гаргах, фермерийн аж ахуйтай болох зэрэг өөрчлөлтийг хүмүүс хийх боломжтой гэсэн үг юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-18 103.229.123.190

hutsaach ee, yu hij bgaan, boon mongo gulguulah tal deer l sain ajillaj bna

Зочин 2015-12-18 185.64.196.108

Байгалаа сүйтгэж болохгүй ,усгүй болж бгаа ,нүүрс ,алтаа ухаж болохгүй гэдгийг, ард олон чиньутаанд хахаж цацаж ,өвдөж зовж бгааг,хамаг хүмүүсээ УВ - т төвлөрүүлж хөрс усны бохирдолд орж байгааг энд тэнд очиж худлах ярьж манайх хөгжиж байна гэж цээжээ дэлдэж явдаг энэ нөхөр Парист очсон тэр хуралаас: одоо энэ бүхныг зогсоож,дэлхийн хэмжээнд сэтгэж монголчуудаа задалж бутлах биш ,нэгтгэх естой гэдэгээ 1 ойлгосон бхдаа л гэж найдах л үлдлээ. Даанч монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж улаан ,цэнхэр ,ногоон дээл өмсүүлж талцуулдаг муухай сонгуулын цаг ирлээ. Базөрваань бага шиг л хуваагдмаар бн аооооо,Уул нь бидэнд энэ хүнд үед эв нэгдэл хэрэгтэй бн,

Сэргээгдэх эрчим хүчний компани 2015-12-18 202.179.28.192

Нараар байшин халааж, хэрэглээний ус халаана, Герман технологи, 99152119

Уур амьсгалын өөрчлөлт Монголд 2015-12-18 103.26.193.124

Уур амьсгалын өөрчлөлт Монголд 2.1 градус болж дэлхийн дундаж дулаарлаас 3 дахин илүү болсон байгаа нь үнэхээр гамшиг дагуулах эрсдэлийг өндөр болгожээ.

Зочин 2015-12-18 150.129.143.94

Mongol bol busad ornuudiin derged hulemjiin hii baihgui shahuu uls shuu.Suuldee delhiin dulaaral Mongoloos bolloo geed manai hudlaa eh oronch nar shuurah bii dee

Утаан дунд удаан байх сайн биш ажээ 2015-12-18 103.26.193.124

Утаан дунд удаан байж болохгүйг Парисын хэлэлцээр Т хүнд ч ойлгомжтой ухааруулж өглөө дээ.

жилд 400 гол горхи ширгэжээ 2015-12-18 103.26.193.124

Монголд энэ дулаарал 3 дахин илүү байгаа байгаа болохоор жилд 400 орчим гол горхи ширгэж байгаа юм байна. цөлжилт эрчимтэй явагдаж байна. Уламжилт мал аж ахуйд эрсдэлтэй болохнээ. Алсыг харсан зөв бодлого боловсруулаж уур амьсгалын аюулэй өөрчлөлттэй тэмцэх цаг болжээ. Цөлжсөн нутаг оронд зуданд малгүй болбол хэн эмгэнэлтэй вэ Монгол эмгэнэлтэй .

Зочин 2015-12-18 202.179.24.95

Голын эх усан дотроо алт олборлоод бай, сайн байна. Харин түүний оронд гадагш урсгалтай голуудын уснаас бага хэсгийг говь тал хээрийн бүс рүү татаж цөлжилтөөс сэргийлэх, Орхон-Говь, Хэрлэн-Говь төслүүдээ хэрэгжүүлэх ёстой байхаа, тэгэхгүй бол цөлжөөд дууслаа

2015-12-18 202.9.41.219

yu nurshaad baigaa yum be