Нийслэлд тогтоосон онцгой дэглэмийг нэг сараар сунгалаа | News.MN

Нийслэлд тогтоосон онцгой дэглэмийг нэг сараар сунгалаа

Нийслэлд тогтоосон онцгой дэглэмийг нэг сараар сунгалаа

Нийслэлд тогтоосон онцгой дэглэмийг нэг сараар сунгалаа

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан  шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Захирамжид өөрчлөлт оруулах тухай”  А/752 дугаар тоот захирамж гаргажээ.

Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 590 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийн “05 дугаар сарын 31-ний” гэснийг “06 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсүгэй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өсвөр үе 2020-05-30 202.179.21.199

Бүхэл бүтэн 6 сар гэртээ түгжигдэж байгаа өсвөр үеийнхээ хүүхдүүдийг бодож болохгүй юу арга ядахдаа хүүхдийн зуслангаа нээмээр байна аа ямар хэдэн мянгаараа очиж амрах гээд байгаа баар паб нтр ээ нээчээд хүүхдийн зуслан аюултай гэж хааж байгааг ерөөсөө ойлгохгүй байна!!!

Avatar

Зочин 2020-05-30 185.220.101.133

))))))Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-30 202.179.25.185

Нийслэлийн ногоон бүсийн хуурайшилттай үе дууслаа. Хүмүүсийг зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөн ууланд аялахыг зөвшөөрөх цаг болжээ. Байшин, орон сууцанд түгжигдан суувал дархлаа ч муудна,. Аль болох дугуй унаж, гүйж, явган алхах хэрэгтэй. Хүн хоорондын зайг баримтлан аюулгүй арга хэмжээг аваад эрүүл мэнд, дархлаагаа сайжруулмаар байнаа

Avatar

Зочин 2020-05-30 66.181.188.74

Гал тогоондоо нэг нэгээр цувж орж хоолоо идэх нь зөв үү.

Avatar

Зочин 2020-05-30 202.126.90.12

Шорон биш дээ

Avatar

иргэн 2020-05-30 202.179.26.155

Сунгаад яахав дээ тэртээ тэргүй Иргэд олон түмэн Эсэргүүцээд байхад Сонгууль, Улсын баяр Наадам тэмдэглэх шийдвэр гаргачихсан юм чинь Ямар юмны Хөл хорио байх вэ дээ, Хөл
хорио цээр арай ч ийм Бодит байдал дээрээ Худлаа , хоосон Сүржигнэл биш байх өө,

Avatar

Зочин 2020-05-30 139.5.216.23

дотооддоо гараагүй бол яагаад хоигоо сунгаад байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-05-30 202.21.108.209

Buh Mongolchuud, Tur zasag ni ch ter bugd EMiin salbartaa itgedeggui, yamarch mungutei hun gadaadad emchluuleh huseltei baidag, tiimees odoo ch mun shinjilgee, emchilgeend ni ergelzej baina. Manaid neg l tarhval hyanaltaas aldana gedgee ard irged ch, emch nar ni ch sain medej baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж