Америкийн реалити шоуны одод болох Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл өнгөрсөн жил зарлаж байсан билээ.
Тэгвэл тэрбээр татварын хэмжээгээ худал мэдүүлж, хөрөнгөө хуурамчаар өсгөсөн гэдгийг тус сэтгүүл мэдээлжээ. Ингэснээр өдгөө 22 настай Кайли Женнер "Forbes"-оос гаргадаг тэмбумтнуудын жагсаалтаас хасагдаж байна.
Түүний хөрөнгийн талаарх мэдээлийг “Forbes” сэтгүүлийн сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг илчилжээ. Кайлигийн хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 1,2 тэрбум даваад байсан ч “Forbes” сэтгүүлийн шинэ тооцооллоор нийт хөрөнгө нь 900 сая хүрэхгүй байсан гэнэ.
Гэхдээ Кайли үүнийг эрс няцааж “Forbes” сэтгүүлийг батлагдаагүй худал мэдээлэл тараасан хэмээн буруутгажээ. Тэрбээр өөрийн твиттертээ “Намайг тэрбумтан гэж зарлаад өгөөч гэж би хэнээс ч гуйгаагүй. Бас хөрөнгийнхөө талаар ямар нэгэн хуурамч мэдүүлэг өгөөгүй. Миний хөрөнгөнөөс илүү чухал хэдэн зуун асуудал байна шүү дээ” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ