АНУ: Хонгконгийн давуу эрхийг цуцалж, ДЭМБ-аас бүх харилцаагаа тасаллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

АНУ: Хонгконгийн давуу эрхийг цуцалж, ДЭМБ-аас бүх харилцаагаа тасаллаа

АНУ: Хонгконгийн давуу эрхийг цуцалж, ДЭМБ-аас бүх харилцаагаа тасаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.05.29/ Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Хонгконгтой Хятадаас давуу байдлаар харьцдаг байснаа больж, ДЭМБ-аас бүх харилцаагаа тасалж байгааг албан ёсоор мэдэгджээ.

Түүнчлэн Хонгконгийн өөртөө засах онцгой статусыг сулруулахад шууд болон шууд бусаар оролцсон Хятадын албан тушаалтнуудын эсрэг эдийн засаг, санхүүгийн болон визний хориг тавина хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Трамп ДЭМБ-тай бүх харилцаагаа тасалж, тус байгууллагад өгдөг санхүүжилтээ дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө ажилладаг бусад байгууллагуудад шилжүүлнэ хэмээн хэлсэн байна. Тэрбээр ДЭМБ-ыш цар тахлын эсрэг дорвитой ажиллаагүй, Хятадаас хараат ажилласан хэмээн буруутгаж байгаа юм.

АНУ нь ДЭМБ-д жил бүр 400 орчим сая ам.долларын санхүүжилт олгодог хамгийн том санхүүжүүлэгч орон билээ.

Хонгконгийн хувьд Хятадын эрх баригчид энэ долоо хоногт Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж, дараагийн шатны байгууллагад уг хуулийг батлуулахаар шилжүүлээд байгаа юм. Энэ хууль наймдугаар сар гэхэд эцэслэн батлагдаж, хэрэгжих төлөвтэй байгаа билээ. Хэрэв энэ хууль хэрэгжвэл Хонгконгод Бээжингийн эрх мэдлийг үл хүндэтгэсэн аливаа үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулах үндэс бүрдэх юм.

Эх сурвалж: BBC, CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж