Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа нэг цаг орчмоор хоцорч эхэллээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилтээр мэдээлэл хийж байгаа юм.

Уг хуулийг УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард баталсан. Хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сарын 10-нд баталсан. Харин хууль хэрэгжиж дуусах хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдаж байгаа юм.

Ерөнхий сайдын мэдээлж буйгаар 300 гаруй нягтлан бодогчийг сургалтад хамруулсан, 120 гаруй татварын мэргэшсэн байгууллагад сургалт зохион байгуулжээ.

Иргэд олноор цугладаг газруудад мөн таниулж байгаа аж.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

777 2015-12-18 150.129.142.252

...УИХ ард түмний төлөөлөл биш, ашиг сонирхлын төлөөллүүд болсон. Монголын олигархжсан Парламентад өнөөдөр МСS, МАК, Хурд, МонУран, Монос, Монроуд, Ажнай, АПУ, Женко, ТБД андууд, Фортуна, Бридж, Бодь, Залуу Монгол, за тэгээд дурдаад байвал бараг бүгд компаниудын захиралууд, төлөөллүүд сууцгааж байна. УИХ-д суудалтай намууд хандив нэрээр авсан хахуулийнхаа төлөөсөнд Төрийн эрх мэдлийг хувийн том хөрөнгө эзэмшигчдэд арилжиж байна. Сонгуулийн хууль гэж чичигнэхийн оронд эхлээд намууд түүний санхүүжилтийн ил тод байдлын тухай шийдэх ёстой байсан юм. Гэтэл аль ч нам энэ талаар дурдахыг ч хүсэхгүй, гүлдийж байсаар өнөөдөртэй золгов. Аль1996 оны сонгуулийн дараагаас л намуудын санхүүжилтийг ил тод болгое, санхүүжилтийн зарчмыг өөрөөр шийдье гэсэн санал санаачилга гарсан боловч 20 жил өнгөрчихөөд байхад ямар ч ахиц гарсангүй. Эрхэм хүндэт Ерөнхийлөг тэр үед АН-ын лидер хэмээн цохиж явсан хүн. УИХ-д суудалтай намуудад суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлэх нэг алхам хийсэн ч эцсийн үр дүнд хүрсэнгүй. Одоо шилэн дансны тухай ярьж буй ч улс төр, санхүүгийн эрх мэдлийн оройд байгаа эрх баригч намууд үүнийг ёстой гөлөг хуцсаны дайнд ч үзэхгүй байна. Өдий хүртэл намууд авилгаар санхүүжиж ирсэн тэр зарчим хэвээрээ байсаар байна. Өөрөөр хэлбэл намынхаа санхүүд, эсвэл даргад аль их мөнгө өгсөн нь сонгуульд нэр дэвшдэг, эсвэл сайд, дарга болдог... Намын бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо гэх мэт эрх барих дээд байгууллагын гишүүн болоход зарим үед 10-100 сая төгрөгний босготой ч байв. Өнөөгийн нийгэмд, ухамсраараа юмуу буяны сэдлээр, эсвэл үзэл онолын итгэл үнэмшлээр арав, зуун саяар нь мөнгөө Намд хандивлаад байдаг хүн байхгүй, энэ бол баталгаатай. Зөвхөн ашиг сонирхол л бий. Мөнгөө өгсөн хүн аль нэг сайд, ядахдаа газар, хэлтсийн дарга, бүр арга ядахад татвар, гаалийн ахлах болно. Эрх мэдэл, албан тушаалтай болонгуут өгсөн мөнгөө хэд нугалж олж авдаггүй юм бол ямар аавын хүү болох бол.?!! Ийм л энгийн аксиом үйлчилж ирлээ. Гэтэл намуудын дарга нар, төлөөллүүд шал өөр юм ярьсан шигээ, жишим ч үгүй шударгуугийн дүр эсгээд малилзаад сууцгааж байна. Өнөөдөр Монголын нийгмийг сөхрүүлэн идэж, ЭЗ-ийн цусны эргэлтэн дээр хувалз шиг шигчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй "авилга" гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд, ялангуяа УИХ-д суудалтай Намууд гэдгийг иргэн бүр гүн гүнзгий ойлгож эхэлж, үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй болоод байгааг ярих боллоо. Ярих биш бүр үйл ажиллагаанд орж ч байна. Өөрчлөлт шинэчлэлийг намууд эхлээд дотроосоо хийж чадахгүй бол ард түмэн улстөрийнхөө эрхийг заавал намаар зохицуулуулаад байх шаардлага байхгүй юм. Ард түмний ИХ Хурилдайг зохион байгуулж, давхарга бүрийн төлөөллүүдээс бүрдсэн байгууллагыг байгуулахад болохгүй гэх газаргүй. УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийнх нь оюун ухамсар тараавал зохих хэмжээнд хүрснийг өдөр бүр нотлон харуулцгаах боллоо

777 2015-12-18 150.129.142.252

Аль1996 оны сонгуулийн дараагаас л намуудын санхүүжилтийг ил тод болгое, санхүүжилтийн зарчмыг өөрөөр шийдье гэсэн санал санаачилга гарсан боловч 20 жил өнгөрчихөөд байхад ямар ч ахиц гарсангүй. УИХ-д суудалтай намуудад суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлэх нэг алхам хийсэн ч эцсийн үр дүнд хүрсэнгүй. Одоо шилэн дансны тухай ярьж буй ч улс төр, санхүүгийн эрх мэдлийн оройд байгаа эрх баригч намууд үүнийг ёстой гөлөг хуцсаны дайнд ч үзэхгүй байна. Өдий хүртэл намууд авилгаар санхүүжиж ирсэн тэр зарчим хэвээр байсаар байна. Өөрөөр хэлбэл намынхаа санхүүд, эсвэл даргад аль их мөнгө өгсөн нь сонгуульд нэр дэвшдэг, эсвэл сайд, дарга болдог... Намын бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо гэх мэт эрх барих дээд байгууллагын гишүүн болоход зарим үед 10-100 сая төгрөгний босготой ч байв. Өнөөгийн нийгэмд, ухамсраараа юмуу буяны сэдлээр, эсвэл үзэл онолын итгэл үнэмшлээр арав, зуун саяар нь мөнгөө Намд хандивлаад байдаг хүн байхгүй, энэ бол баталгаатай. Зөвхөн ашиг сонирхол л бий. Мөнгөө өгсөн хүн аль нэг сайд, ядахдаа газар, хэлтсийн дарга, бүр арга ядахад татвар, гаалийн ахлах болно. Эрх мэдэл, албан тушаалтай болонгуут өгсөн мөнгөө хэд нугалж олж авдаггүй юм бол ямар аавын хүү болох бол.?!! Ийм л энгийн аксиом үйлчилж ирлээ. Өнөөдөр манай нийгмийг сөхрүүлэн идэж, ЭЗ-ийн цусны эргэлтэн дээр хувалз шиг шигчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй "авилга" гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд, ялангуяа УИХ-д суудалтай Намууд гэдгийг иргэн бүр гүн гүнзгий ойлгох хэрэгтэй, үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй болоод байна

irgen 2015-12-18 59.153.112.108

Санхүүгийн ил тодын тайланг нэг дүүрэгт ганцхан хүн авч байгаа төдийгүй тэр нь гар хараад хүндрэл үүсгээд байна. Бас тайлан гаргах аргачлалаа сайн таниулахгүй олон дахин явуулж байнаа. Ер нь аргачлал нь ч буруу байнаа

zoshin 2015-12-18 202.179.25.169

gants zahih vnen vg bna ershim hvsh emneleg bolon zaawal meregjil shaardagdah gazar hvn solij meregjilgvi ajil hiih shadwargvi hvneer solij baigaagaa bolimoor bnaa nam geed saihan zaluu hvmvvs ajilgvi bna hogshin tetgewert garsan hvmvvs udam damjaad hodoo bol bvr ajil pj shadahgvi bolowson hvshin ih bnaa