УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа нэг цаг орчмоор хоцорч эхэллээ. Уг хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилтээр мэдээлэл хийж байгаа юм.
Уг хуулийг УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард баталсан. Хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сарын 10-нд баталсан. Харин хууль хэрэгжиж дуусах хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдаж байгаа юм.
Ерөнхий сайдын мэдээлж буйгаар 300 гаруй нягтлан бодогчийг сургалтад хамруулсан, 120 гаруй татварын мэргэшсэн байгууллагад сургалт зохион байгуулжээ.
Иргэд олноор цугладаг газруудад мөн таниулж байгаа аж.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ