АНУ-д дахин нэг хотод онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

АНУ-д дахин нэг хотод онц байдал зарлалаа

АНУ-д дахин нэг хотод онц байдал зарлалаа

НЭМЭЛТ:

Жорж Флойдын үхэлтэй холбоотой эсэргүүцэл АНУ-ын хэд хэдэн хотод үргэлжилсээр байна. Тус улсын Жоржиа мужийн нийслэл Атланта хотод эсэргүүцлийн үйл ажиллагаа хяналтаас гарч буйгаас үүдэн тус мужийн нийслэл захирагч Брайн Кэмп онц байдал зарлаж, Үндэсний Гвардын 500 гаруй цэргийг нэмэлтээр байрлуулаад байна.

Мөн өнгөт арьст эрийг үхэлд хүргэсэн цагдаагийн офицер Дерек Шовины эхнэр Келли Шовин нөхрөө баривчлагдсаны дараахан салах өргөдлөө өгсөн байна. Тэрбээр нөхрийнх нь харгис үйлдлээс болж нас барсан эрийн гэр бүлийнхэнд эмгэлэн илэрхийлсэн байна. Тэд дундаасаа хүүхэдгүй бөгөөд нөхрийнхөө үйлдэлд маш их харамсч, бухимдаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Түүнчлэн офицер Дерек Шовин батлан даалтад гарахын тулд 500 мянган ам.доллар төлөх ёстойг цагдаагийн газар мэдэгджээ.

АНУ-д болж буй нөхцөл байдалтай холбогдуулан Африк гаралтай америкчуудын эрхийн төлөө тэмцэгч агсан Мартин Лютер Кингийн охин Бернис Кинг хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж болохгүйг анхааруулан уриалсан байна.


ӨНГӨТ АРЬСТ ЭРИЙГ ҮХЭЛД ХҮРГЭСЭН ЦАГДААГ БАРИВЧИЛЖЭЭ

АНУ-ын Миннесота мужийн нийслэл Миннеаполис хотод даваа гаригт нэгэн цагаан арьст цагдаагийн ажилтан өнгөт арьст эрийг хэрэгт сэжиглэн баривчлах үедээ хүзүүн дээр нь удаан өвдөглөж сууснаас болж 46 настай Жорж Флойд гэх өнгөт арьс эр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэргээс үүдэн тус мужид болон өөр хэд хэдэн газарт эсэргүүцлийн жагсаал цуглаан болж, эдгээр жагсаал цуглаан нь сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирсан билээ.

Арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсагчид Минеаполис хотын цагдаагийн газрыг шатааж, зарим нь дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж эхэлсэн тул тус мужийн эрх баригчид онц байдал зарлан, Үндэсний гвардын 500 гаруй цэрэг тус хотод байрлан ажиллаж эхэлсэн юм.

Жагсагчид өнгөрсөн шөнө цагдаагийн газрыг бүсэлж,  цагдаагийн ажилтнууд дээвэр дээрээ гарч жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан хөөхийг оролдсон ч дийлээгүй учир цагдаагийнхныг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ. Үүний дараа жагсагчид барилга руу нэвтрэн орж гал тавьсан байна.

Жорж Флойдыг баривчлах үеэр ажиллаж байсан дөрвөн цагдааг ажлаас нь халаад байсан бол нөхцөл байдал улам хүндэрч байсан учир Флойдыг өвдөглөн үхэлд хүргэсэн цагдаагийн офицер Дерек Шовиныг өчигдөр /2020.05.29/ баривчилжээ. Түүнийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр баривчилсан байна. Тус мужийн хуулиар ийм төрлийн гэмт хэрэгт 25 хүртэлх жилийн хорих ял оноодог аж.

Түүнчлэн жагсаал цуглааныг сурвалжилж байсан CNN агентлагийн өнгөт арьст сурвалжлагч Омар Хименес болон түүний зурагчныг шууд дамжуулалт хийж байх үеэр нь баривчилсан нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Цагдаагийнхан тэднийг хэвлэл мэдээллийн ажилтнууд гэдгээ хэлсэн ч шууд суллалгүй, хэсэг байцаасны эцэст сулласан байна.

Цахим сүлжээд Жорж Флойдын хэрэгтэй холбоотой эсэргүүцэл тасрахгүй байгаа ба цар тахлын хажуугаар арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой асуудал нийгэм даяар хурцаар яригдах болжээ.

Эх сурвалж: CNN, BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж