Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүхийн шийдвэрээр цагдан хориод буй. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг цагдан хорьсон талаар ам нээлээ.  Хуулийн салбарыг толгойлж буй Ц.Нямдорж сайд буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, Ерөнхийлөгч, Ерөнхий байсан хүмүүсийг шалгаж, цагдан хорьж байгаа асуудалд тайлбар өгөөч гэх сэтгүүлчийн асуултад “Харамсалтай явдал болж байгаа. Ерөнхийлөгч байсан, Ерөнхий сайд байсан хүмүүс улс төрийн эрх мэдэл авсан байх үед хийсэн, хэрэгжүүлсэн ажлынхаа төлөө ял авах нөхцөл байдал үүсгэж болохгүй, хувьдаа л идээгүй бол. С.Баярыг шоронд хорьж байхад ч би хэлж байсан, С.Баяр Оюутолгойн гэрээ байгуулсныхаа төлөө, гэрээг байгуулах улс төрийн шийдвэр гаргасных нь төлөө ял халдаах гэж байгаа бол энэ буруу гэж. Эцсийн дүндээ М.Энхсайханд ял өгөхдөө өөр зүйлээр ял өгсөн гэж хэвлэлээр явж буй. Тавантолгойн станц байгуулах төсөл дээр ажилласных нь төлөө ял ярьсан явдалд би дургүй байсан. Ялангуяа тэр хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн заалт. Би нэг Засгийн газрын хуралдаан дээр хэтэрнэ гэхэд арай хэтэрлээ, хорлон сүйтгэх гэдэг чинь дайн байлдааны үед дэлбэлэх гэдгийг хэлдэг, арай л хэтэрсэн шүү хуулийн байгууллага гэж би хэлж байсан. Энэ хэргийг АТГ мөрдөж, прокурор хяналт тавьдаг, би энэ хоёр байгууллагыг хянадаггүй. М.Энхсайханы хэрэг дээр манай цагдаагийхан далдуур оролцсон байж болзошгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Гэхдээ тэрбээр өмнө нь хууль, шүүхийн байгууллага шийдвэрээ гаргахад нь дугараагүй байж, гэнэт сонгуулийн энэ цаг үед ам нээсэн нь учиртай хэмээн учир мэдэх хүмүүс ярилцана лээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж