Сармагчин covid-19 шинжилгээний дээжийг авч зугтаажээ | News.MN

Сармагчин covid-19 шинжилгээний дээжийг авч зугтаажээ

Сармагчин covid-19 шинжилгээний дээжийг авч зугтаажээ

Сармагчин covid-19 шинжилгээний дээжийг авч зугтаажээ

Энэтхэгийн нийслэл Делигийн ойролцоо Мээрут хотод нэгэн сармагчин коронавирусийн халдвартай байж болзошгүй хүний цусны дээжийг эмнэлгийн ажилтнаас булаан зугтаасан хэрэг гарчээ.

Ингэснээр зэрлэг амьтдад халдвар тарах эрсдэл үүсэх магадлалтай юм. Цахим сүлжээнд тавьсан бичлэг дээр сармагчин сорьцыг шүдээрээ задлахаар зулгааж буй нь харагдаж байв. Гэхдээ хожим дээрх сорьцыг бүрэн бүтнээр нь ойгоос олсон талаар тус хотын захиргаа мэдэгджээ. Мөн сорьц нь хулгайлагдсан хүмүүсээс дахин шинжилгээ авахаар болсон байна.

Коронавирус амьтанд халдсан тохиолдол бүртгэгдэж байсан ч амьтнаас хүнд халддаг эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа. Тус улсад сармагчингууд фермерүүдийн ургацыг хулгайлах явдал түгээмэл гардаг ба үүнээс үүдэн фермерүүд сармагчингуудын тоо толгойг бууруулах арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардсаар иржээ.

Сонирхуулахад, нийслэл Дели хотын эрх баригчид парламентын байранд сармагчингуудыг нэвтрүүлэхгүйн тулд урт сүүлтэй, том биетэй нэг төрлийн сармагчинг ашиглаж үргээдэг байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-30 202.179.25.115

Хүн нь амьтантайгаа цуг амьдардаг хөгийн орон

Avatar

Зочин 2020-05-30 185.220.101.133

>>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-30 122.201.22.163

Энэ хятад энэтхэг 2с нэг болно шүү

Avatar

11 2020-05-30 59.153.112.218

Хөгийн юм бичихээс ичээч оруулч ч чадахгүй

Avatar

зочин 2020-05-30 192.82.70.192

оруулч ч чадахгүй гэж яахыг хэлэх вэ

Avatar

сс 2020-05-30 103.57.95.148

найруулга зүйн алдаа: хулгайлагдсан хүмүүсээс -сармагчинг хүмүүсийг хулгайлаад барьцаалчихсан,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж