АНУ-ын Сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол батлав | News.MN

АНУ-ын Сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол батлав

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Сенат Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол батлав

АНУ-ын Сенат 2015 оны 12 дугаар сарын 16-нд энэ жил тохиож буй Монголын ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан тогтоол баталж, манай ард түмэн, Засгийн газарт баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улс ардчилсан шилжилтийг тайван замаар амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаажээ.

Тогтоолд Монгол Улс 1990 онд олон нам бүхий ардчилсан тогтолцоонд шилжиж, чөлөөт зах зээлийн шинэчлэлийг эхлүүлэн ардчиллын төлөө тууштай байж, улс орондоо ардчилсан тогтолцоог бэхжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж, Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулж, ардчилсан тогтолцоо, иргэний нийгэм, хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хүний бусад үндсэн эрхийг тууштай эрхэмлэж байгааг тогтоолд дурджээ.

Түүнчлэн Монгол Улс Ази-Европын Дээд түвшний уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж, энэ хүрээнд хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.

Ардчилалд тайван замаар амжилттай шилжиж, ардчиллыг манлайлж, ардчиллын үлгэр жишээ болж байгаа Монгол Улс Киргиз, Афганистан, Мьянмар зэрэг шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцах, ардчиллын үнэт зүйлсийг дэмжих зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, улмаар ”ардчиллын боловсролын төв, эрх чөлөөний сорилт, боломжийн үлгэр дууриалал болж ажиллахад бэлэн” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг эш татан онцолжээ.

АНУ-ын зүгээс өөрийн улсын эрх ашиг, үнэт зүйлсдээ тууштай байж, Монгол Улсын эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг дэмжихээ илэрхийлж, ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх ёсон болон Монгол, Америкийн хоорондын бусад нийтлэг үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалжээ.

Зүүн Хойд болон Төв Азид энхтайван, тогтвортой байдлыг урагшлуулахын төлөө АНУ, Монгол хоёр нийтлэг ашиг сонирхолтой байгааг Сенат нотлон илэрхийлсэн байна.

Сенатор Шелдон Уайтхаусын санаачилсан уг тогтоолд Сенатор Жон МакКейн, Лиза Мурковски, Ричард Дурбин, Марко Рубио нар хамтран зохиогчоор оролцсон бөгөөд Сенатын хуралдаанаар ийнхүү санал нэгтэй батлав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Г.Батнасан 2015-12-18 202.179.10.94

Тэр тогтоолдоо Манай бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж, ерөнхийлөгчөөс буухаар нь НҮБ -д суулгах талаар бодолцох болно гэж тусгаагүй юм байх даа.

Зочин 2015-12-18 150.129.141.243

Америкаас л хол байж узээрэй!

Зочин 2015-12-18 202.70.33.242

manai gadaad bodlogo sain yavj baigaa odoo dotooddoo l uchraa oloh heregtei bn daa

ХН 2015-12-18 67.213.218.74

ЖОН МАККЕЙН ДАЙН Ч ХОНЗОГНОГЧ ЭТГЭЭД ДЭЭ. МАНАЙ ЭБА ЖАСТИНИЙГ ХАЯ ГЭХИЙН ЗАВДАЛГҮЙ ӨРШӨӨУЖ БҮХ ЖУРМАА ЗӨРЧСӨН МОНГОЛОО 30 ТЭРБУМ ТӨГӨРГӨӨР ТОРГОСОН,100 ТЭРБУМ ДОЛЛАРИЙН ӨРНӨӨС МОНГОЛЫГ ЧӨЛӨӨЛСӨН ЭНХБАЯРЫГ ӨШ ХОНЗОНГООР ШОРОНД ХОРЬЖ ШҮҮХ ХЭМЭЭХ БУУНЫ НОХДООР БООРЛУУЛЖ БАЙНА

ХН 2015-12-18 67.213.218.74

ЖОН МАККЕЙН ДАЙН Ч ХОНЗОГНОГЧ ЭТГЭЭД ДЭЭ. МАНАЙ ЭБА ЖАСТИНИЙГ ХАЯ ГЭХИЙН ЗАВДАЛГҮЙ ӨРШӨӨУЖ БҮХ ЖУРМАА ЗӨРЧСӨН МОНГОЛОО 30 ТЭРБУМ ТӨГӨРГӨӨР ТОРГОСОН,100 ТЭРБУМ ДОЛЛАРИЙН ӨРНӨӨС МОНГОЛЫГ ЧӨЛӨӨЛСӨН ЭНХБАЯРЫГ ӨШ ХОНЗОНГООР ШОРОНД ХОРЬЖ ШҮҮХ ХЭМЭЭХ БУУНЫ НОХДООР БООРЛУУЛЖ БАЙНА

ХН 2015-12-18 67.213.218.74

ЖОН МАККЕЙН ДАЙН Ч ХОНЗОГНОГЧ ЭТГЭЭД ДЭЭ. МАНАЙ ЭБА ЖАСТИНИЙГ ХАЯ ГЭХИЙН ЗАВДАЛГҮЙ ӨРШӨӨУЖ БҮХ ЖУРМАА ЗӨРЧСӨН МОНГОЛОО 30 ТЭРБУМ ТӨГӨРГӨӨР ТОРГОСОН,100 ТЭРБУМ ДОЛЛАРИЙН ӨРНӨӨС МОНГОЛЫГ ЧӨЛӨӨЛСӨН ЭНХБАЯРЫГ ӨШ ХОНЗОНГООР ШОРОНД ХОРЬЖ ШҮҮХ ХЭМЭЭХ БУУНЫ НОХДООР БООРЛУУЛЖ БАЙНА

зочин 2015-12-18 150.129.140.207

энэ Дандийд хариулхад гуравдагч хөрш өнөөдөр монголчууд бидний оршин тогтнох баталгаа мөн гадны хөрөнгө оруулалт бол монголчуудын хувьд тэнгэрийн зарлиг юм их хаан ЧИНГИСийн баримталж байснаар олон урьгалч үзлийг олон шашны үзэл номлол дээр хүндэтгэн зэрэгцүүлэн оршин тогтнуулж байснаар монгол улсын ирээдүйн хувь заяанд тодорхой үүрэг гүйцэтгэсэн монголынхоо төлөө л юм бол ганцхан зам хөөгөөд хол явахгүй хөрөнгө оруулалт тэр дундаа гадны хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй зүйл

дандий 2015-12-18 103.10.21.110

Улс орноо дампууруулж буй одоогийн төр засгийг дэмжиж буй нь энэ. Ноён долларын эрхшээлд бүрэн орлоо. Гадаадын хөрөнгө оруулалтад шүтсэн эдийн засагтай боллоо. Цаадах нь АНУ-д огт падгүй.

Sain huu 2015-12-18 115.171.38.239

Amerik ahiingaa zaaltaar uragshaa. Arai Avganstan,Irak,Livi bolchihgui l bolsoosoidoo

Зочин 2015-12-18 122.201.24.178

Цаасан малгай өмсүүлээд л хамаг баялагийг маань хамч авч байна даа...

сонгогч 2015-12-18 59.153.115.51

Та нарынхаа заавраар сонгуулиа дахиад л негее хар машинаараа явуулахыг хичээнээ

elbegdorj 2015-12-18 202.9.40.195

ta nariinhaa zahisan bolgoniig uls orondoo heregjuulj mongol uls mini hugjin tsetseglej baina........ardchilal , chuluut ediin zasag , hunii erh mandtugai............ta nartaa ih hairtai shuu.............

Зочин 2015-12-18 49.0.161.122

америк үнэхээр монголчуудад ээлтэй улс шүү үнэхээр.

ee hoorhii doo 2015-12-18 115.171.38.239

Ayga,tavag ugaaj heden $ olson yum bolov uu daa

ard 2015-12-18 122.201.20.90

ard tymen ni yaduurch, yamar ch bolovsrol, chadvargyi lumpengyyd bolloo geed garaa yreed bayarlaj bgaa yum bna

durtai bailgui dee 2015-12-18 115.171.38.239

Yu helsniig toti shig davtaad baigaa hund ongon deeree hench muuhai zan gargahgui l dee. Harin dotor hunteigee bol ali hediin yaahaa ,haish ni darhaa bolovsruulchihsan baigaa ni lavtai .Hoortsoglood yaahav dee

Зочин 2015-12-18 103.26.194.172

Төвийг сахидаг сайн улс шүү,хаархий.. Тэр хятад,оросоос нь хол байлгах нь зөв.

he he 2015-12-18 115.171.38.239

Ta naizaa songoj bolnoo. Harin horshoo bol chadahgui ee! Ene bol tengeriin zaalt,Monh ***** tengeriin zaaltiig hen ch ul oorchilj chadahgui ee.Tand haramsaltai baina uu?! kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж