Чартер нислэгийн тоогоор халдварын тохиолдол нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Чартер нислэгийн тоогоор халдварын тохиолдол нэмэгдэнэ

Чартер нислэгийн тоогоор халдварын тохиолдол нэмэгдэнэ

Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 10 мянга гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш нийт 8498 иргэн  эх орондоо иржээ. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авсан байна. Хамгийн сүүлд, энэ сарын 27, 28-ны өдөр ОХУ-аас нийт 700 гаруй иргэн эх орондоо ирсний дийлэнх нь оюутнууд юм.

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдварын улмаас хүнд байдалд орсон гадаад дахь иргэдээ татан авах үйл ажиллагааг  үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг Засгийн газар, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр зургадугаар сард нийт найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авчрах тооцоо байна. Гадаад харилцааны яамны мэдээлснээр Казахстан, Япон, Энэтхэг, БНСУ зэрэг улс руу тусгай үүргийн нислэг хөөргөх хуваарийг гаргажээ. Тодруулбал,

  1. Казахстан-зургадугаар сарын 10. Монгол Улсад нутаг буцах хүсэлтэй 108 иргэнийг нутаг буцахад дэмжлэг үзүүлэх хүсэлтээ Элчин сайд нь Шадар сайдаас хүссэн. Мөн манай улсын 1097 иргэн ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр иргэдээс боломжоороо тодорхой тооны иргэдийг авчирна.
  2. Япон улс- зургадугаар сарын 11. Хоёр сар гаруй хугацааны дараа хоёр дахь нийслэлийг Япон руу хийнэ. Япон улсаас 1200 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгсөн. Оюутнуудын нөхцөл байдал маш их хүндэрч байгааг харгалзаж байгаа.
  3. Энэтхэг-зургадугаар сарын 15. Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчирна. Ламхай нар Энэтхэгийн баруун урд мужид байдаг учраас тус бүс нутагт  нь тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. нислэгийн зөвшөөрөл авч амжаагүй байгаа учраас өдөр нь өөрчлөгдөх боломжтой.
  4. БНУС-зургадугаар сарын 17. Зөвхөн транзит зорчигч авна. Дэлхийн бусад бүс нутагт байгаа иргэдийг авна. Инчеон нисэх буудал олон улсын нислэг нээлттэй байгаа учраас бусад улсаас ирэх иргэдийг авна.
  5. БНСУ-зургадугаар сарын 18. Зөвхөн Солонгос улсаас ирэх иргэдээ авна.
  6. Франкфурт-зургадугаар сарын 19. Европт байгаа иргэд нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн. 2382 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна.
  7. Чиглэл тодорхойгүй-зургадугаар сарын 25.
  8. Чиглэл тодорхойгүй-зургадугаар сарын 28. Тусгаарлах байр суларсны дараа нөхцөл байдлыг харгалзан аль улсаас иргэдээ авахаа шийднэ.

Харин Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс  чартер нислэгийн тоогоор гадаадаас зөөвөрлөгдөх халдварын тохиолдол, эрсдэл нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадаас зөөвөрлөгдсөн коронавируст халдварын 179 тохиолдол бүртгэгдээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж