Коронавирусийн халдвар авсан хүний тоо 6 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 6 сая давлаа

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 6 сая давлаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдөр /2020.05.30/ дэлхий даяар зургаан саяыг давлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 125,468 шинэ тохиолдол, 4,869 нас баралт бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 6,026,375 болсон бол нас барагсдын тоо 366,418 болжээ. Нийт идэвхтэй халдварын тохиолдлын тоо 2,656,144 байгаа бол эдгэрсэн хүний тоо 3,003,813-т хүрсэн байна.

Бразил улсад нэг хоногт хамгийн их тохиолдол буюу 29,526 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол АНУ-д 25,069, ОХУ-д 8,572, Энэтхэгт 8,105 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Латин Америкийн хамгийн том халдварын голомт болоод буй Бразилд коронавирусийн халдвар авсан хүний тоо хагас сая хүрэхэд ойрхон байна.

Халдварын тархалтыг амжилттай дарж чадсанаа зарлаж, сургуулиуд болон үйлчилгээний байгууллагуудаа нээгээд байсан Өмнөд Солонгос улсад халдвар дахин идэвхжиж, сүүлийн өдрүүдэд тогтмол өсөх хандлагатай болсон тул эргээд бүх сургуулиудаа хааж эхэлжээ. Мөн музей, кино театр, уран зургийн галлерей гэх мэт үзвэр үйлчилгээний байгууллагуудаа ч хааж байгаа аж. Тус улсад Итэвон дүүргийн шөнийн клубүүдтэй холбоотой тохиолдлуудын араас хүргэлтийн компанийн байранд халдвар тархаж эхэлсэн юм.

Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 орны тоон мэдээлэл 2020.05.30-ны 09.00 цагийн байдлаар:

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж