ЭМЯ: 44 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 44 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ЭМЯ: 44 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өнөөдөр /2020.05.30/хийлээ. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт  287   дуудлага иржээ. Гадаадаас  Франц, ОХУ, Швед улсаас 10 иргэн  холбогдож коронавируст халдварын мэдээлэл, эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Мөн орон нутгийн чиглэлийн галт тэргэнд 4362 иргэнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

                         ДАХИН НЭГ ХҮН ЭДГЭЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр /2020.05.29/ ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 47 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн  шатны хяналт руу буюу сувилалд шилжиж байна. Тухайн эдгэсэн хүн бол 48 хоног эмчлүүлсэн оюутан байгаа юм.  Монгол Улсад коронавируст халдварын  батлагдсан 179 тохиолдлоос 44 хүн эдгээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 119 хүн эмчлүүлж байгаагийн 10 нь биеийн байдал хүндэвтэр гэсэн оноштой байна гэлээ.

               ГССҮТ-Д ТУСГААРЛАХ 50 ОРТОЙ ТАСГИЙГ БҮРЭН ТОХИЖУУЛЖЭЭ

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж буй.  Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв халдварын эрсдэлтэй үед хэрхэн ажиллахаар төлөвлөснийг танилцууллаа.

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.ГАЛБАДРАХ: 

-Гэмтэл согог судлалын үндэсний төв өнөөдрийн байдлаар халдварын эрсдэлтэй үед ажиллах өндөржүүлсэн байдлыг  хоёрдугаар сараас хойш бүрэн хангасан. Бид таван мэргэжлийн ангитай, 137 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хэрэв халдварын тохиолдол илэрсэн үед 50 ортой тусгаарлах тасгийг гаргахаар бүрэн тохижуулсан. Түүнчлэн  эрсдэлтэй үед ажиллах нэг сарын нөөц төлөвлөгөөг боловсруулж эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс нөөцлөөд байна. Одоогоор хүлээн авах тасагт иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж  байгаа юм. Хил хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед манай төвийн эмч мэргэжилтнүүд 21 аймаг дахь эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож ослын үеийн тусламж, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 18 мянга гаруй мкб талбайтай. Үүнийг өдөр бүр тогтмол ариутгаж халдваргүйжүүлж байгаа.  Улсын онцгой комиссын шийдвэрээр Цэргийн төв эмнэлгийг тусгаарлах байр болгосонтой холбогдуулан тус эмнэлэгт хүлээн авдаг байсан халуун, хүйтэн зэвсгийн гэмтлийг ГССҮТ рүү шилжүүлсэн тул бид бүхэн энэ төрлийн гэмтлийн хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед осол, гэмтлийн дуудлага, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж эхэлжээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмж алдаж, анхаарлаа сулруулахгүй байхыг анхаарууллаа.

ЭМЯ: 48 хоног эмчлэгдсэн оюутан эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ.

Posted by News.mn on Friday, May 29, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж