Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Энэ өдрийг чихэр, жимс амттангүйгээр төсөөлөхийн аргагүй ч эцэг эхчүүд хүүхдээ чихрээр хуурахаас илүүтэй дархлаа дэмжих бэлэг өгч баярлуулахыг албаны хүмүүс зөвлөж байна. Хүүхдийн баяраар "covid-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй тул иргэдийг гэртээ хүүхдээ баярлуулахыг уриалж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө гаргажээ.
Зөвлөгөөнд:
• Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин гэх мэт)
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг сануулжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ