Бага насны хүүхдүүд автомашины цонхоор шидэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдүүд автомашины цонхоор шидэгджээ

Бага насны хүүхдүүд автомашины цонхоор шидэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас бага насны хоёр хүүхэд цонхоор шидэгдэж хүнд бэртэл авсан хэрэг өчигдөр /2020.05.29/ гарчээ. Тодруулбал, СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг, Ар гүнтээр Партизан явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөж онхолджээ.

Энэ үеэр хамт зорчиж явсан өөрийнх нь гурав болон таван настай хүүхдүүд нь цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн байна.Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж