Хүүхдийн зуслангууд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд ажиллахгүй

Хүүхдийн зуслангууд ажиллахгүй

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг зургадугаар уд сарын 30-н хүртэл сунгасан. Иймд хүүхдийн зуслангууд энэ зун  ажиллахгүй. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээлснээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй зуслан ажиллахгүй юм байна. Цаашид халдварын тархалтаас шалтгаалан хил хорионы хугацааг дахин сунгасан тохиолдолд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэнэ.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаад байсан ч ийнхүү хил хорионы улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Хэрэв хил хориог зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш дахин сунгахгүй тохиолдолд зуслангийн үйл ажиллагаа явуулах, ажиллах  эсэх талаар холбогдох байгууллагуудын тушаал, шийдвэр гарах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж