Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө | News.MN

Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

Хуучирсан мэдээ: 2020.05.30-нд нийтлэгдсэн

Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Тэгвэл цар тахалтай энэ цаг үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаарх журмыг гаргажээ. Журамд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл,  сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч түүний менежер бусад ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөхийг анхааруулжээ.

ЖУРМЫН 3.1 НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕД ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • 3.1 Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.
  • 3.2 Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
  • 3.3 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна.
  • 3.4 Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
  • 3.5 Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
  • 3.6 Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар /нэг удаагийн уулзалт, хурал цуглаан хоёр цагаас хэтрэхгүй/  зохион байгуулна.
  • 3.7 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
  • 3.8 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
  • 3.9 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
  • 3.10 Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
  • 3.11 Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэр ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
  • 3.12 Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
  • 3.13 Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөнд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
  • 3.14 Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.
  • 3.15 Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.
  • 3.16 Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаян.

ЖУРМЫН ТАВ: НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • 5.2.3 коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах

СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХДӨӨ:

  • 7.1 Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
  • 7.3 Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
  • 7.4 Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн,  амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
  • 7.5  Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
  • 7.6 Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
  • 7.7 Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна
  • 7.8 Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
  • 7.9 Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
  • 7.12 Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.

НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

  • 8.1 Сонгуулийн сурталчилгааны болон санал авах үеэр халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.
  • 8.2 Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтныг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үеэр нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.
  • 8.3 Танхимд болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.

ТАЙЛБАР: СОНГУУЛИЙН ҮЕИЙН ЖУРАМ

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Songo Uil 2020-05-30 122.222.101.203

Songuulidaa idevhtei oroltsoj, sanalaa ugugtun!!!!!, herev tegehgui bol nuguu l heden erguu MAHAH-giin har p.izdakuud dahiad l garaad irne, shine, ner tsever humuusiig l songo!!!!!…..

Avatar

иргэн 2020-05-30 202.179.26.155

ЗГ, УОК, ЭМЯ нь Өөрсөдөө Гамшигийн тухай Хуулиа болон , Хөл хорионы Тогтоол журмаа Зөрчиж Иргэд олон түмэн нь Эсэргүүцсээр байхад Улсын баяр Наадам, Сонгуулийг хүчээр явуулах гэж байгаа нь МАН-ын Олонхоороо түрий барьдаг Хогийн аргаа хэрэглэж байгааг Эсэргүүцэж байна ,

Avatar

Зочин 2020-05-30 66.181.176.176

Тэгээд сонгуулиа явуулахгуй. Юм уу Коронавирусийн аюул татрахгуй жил ч болж болно Намрын ажил эхлэх овлийн уед сонгууль явуулах боломжгуй зэргийг хун бур мэдэж байгаа Чи битгий хадуур Овчин нийтэд тархаагуй уеийг ашиглаад согуулиа явуулчая гэж байна

Avatar

ИРГЭН 2020-05-30 150.129.140.82

УЛС ТӨР ШИРЭНГИЙН ХУУЛИАР ЯВДАГ АРААТНУУД , АРААТНУУДАД ИТГЭЭД БАРИУЛБАЛ ХОХЬ БОЛНО. ИРГЭД БИД АРААТАНД БАРИУЛАХГҮЙ БАЙХ АРГЫГ ЭС ОЛБОЛ, ОЛОХЫН ТӨЛӨӨ ЭС ТЭМЦВЭЛ ҮРГЭЛЖ ХОХИРНО. ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАС ЭЕРЭГ ҮР ДҮН ОГТ ГАРАХГҮЙ.

Avatar

@_ 2020-05-30 66.181.176.176

Одоогийн засгийнхан улс орноо ургашлуулах гэж чадлаараа л зутгэж байна шуу Юун араатан вэ Монголчууд араатан хун хоерыг ялгах таних чадалтайгаа байна аа@

Avatar

Зочин 2020-05-30 150.129.143.181

ГАДУУР ЗАЙ БАРИХ, АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭХ АРИУТГАХ БОДИС ХЭРГЛЭХЭЭ БОЛЬЖЭЭ.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРУУД ГАР АРИУТГАГЧ ТАВЬДАГ БАЙСАН 10-Д ХОНОГИЙН ӨМНӨӨС ГАР АРИУТГАГЧ ТАВЬДАГ ГАЗАР БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ.

Avatar

Zochin 2020-05-30 73.231.128.120

Tsahimaar sanalaa ugch bolguu

Avatar

Unshigch 2020-05-30 66.181.161.90

sain baina hicheetsgeegeerei owdood edgesen geed baigaa humuusiig tusad n sanal awch bolohuu

Avatar

ard 2020-05-30 24.46.100.17

UDAM DAMJSAN BAYCHUUDIIN BOLON TORIINHNII BAS GAZRIIN NAIMAACHDIIN HUUHDUUD IH HURALD NEREE DEVSHUULSNIIG ANHAARCH SANALAA OGCH BOLOHGUI,TED YG ETSEG,EHTEIGEE ADIL HULGAI HIIJ,HUURNA
MONGOLD KHAANT TOR BAIHGUI,TEDNIIG SONGOJ ALDAAGAA BITGII DAVT,b** ITGE!

Avatar

ZOCHIN 2020-05-30 202.170.84.22

TEST

Avatar

Зочин 2020-05-30 192.82.73.154

Саналаа өгөх гэж очиход их хүндрэлтэй юм байна.Бараг л очоогүй нь дээр шахуу юм байнаа.

Avatar

Зочин 2020-05-30 59.153.112.115

Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Энэ журмаа сайн унш. 15 мин л зарцуулна шүү дээ. Коронавирусийн хямралыг төр засгийн хямрал болгохгүйн тулд саналаа өгөх нь чухал шүү. Нэр дэвшигчдээ сайн судал. Шийдвэрээ гаргачихаад очоорой.

Avatar

Зочин 2020-05-30 150.129.143.181

ЧИ ОРОЛЦ БИ ОРОЛЦОХГҮЙ

Avatar

Чөлөөт сонгогчийн бодол 2020-05-30 122.201.31.205

МАН-аас өөр .олонхийн суудал авах нам, эвсэл байхгүй.Учир нь, гол сөрөг нам болох АН энэ 4 жил нэр хүндээ өсгөж, бэхжиж чадсангүй.Энэ 4 жил итгэл даах гуравдагч хүчин төлөвшиж чадсангүй.Бусад нам, эвсэл, бие даагчид тархай бутархай сонгуульд орж байгаа нь санал хуваагдах нөхцөл бүрдүүллээ.Электорат хөдөлгөөн ч дуутай тэнгэр хургүй гэдэг шиг чимээ тасарлаа.Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг МАН дээр сонголт буух вий дээ. Гэхдээ шинэ ЗГ төсөв санхүүгийн хувьд маш хүнд нөхцөлд ажиллана. .

Avatar

Зочин 2020-05-30 59.153.112.115

Саналаа л өг. Эцсийн дүнг сонгогчид л шийднэ. Өгөх нэр дэвшигч байхгүй гээд төр засаггүй байлтай биш. Нэр дэвшигчдээ сайн судал. Дургүй бол дургүй хүнийхээ эсрэг санал өг. Ядаад. Далдыг харж цэцэрхээд яах вэ.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Бид сонгуулийн холимог тогтолцоогоор саналаа өгнө. 2020-05-30 122.201.31.205

Бид сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль өгнө.Худлаа хэлээгүй бол МАН 200000, АН 200000, бусад нам, эвсэл нийлээд 1000000 гишүүнтэй гэе. Энэ 500000 гишүүн сонгуульд заавал оролцож, намаасаа дэвшүүлсэн бүх хүнд санал өгнө.Энэ бол НАМЫГ СОНГОЖ байна гэсэн үг.Эдэнд сонголт байхгүй.1 сая сонгогч саналаа өгнө гэж бодоход цаана нь үлдэж байгаа 500000 нам бус сонгогчид ХҮН СОНГОЖ байна.Эдэнд сонголт байна.Тэгэхээр үнэндээ 50:50 харьцаатай холимог тогтолцоо бүхий сонгууль болж байгаа биз..

Avatar

МАН луйвардаад гарна 2020-05-30 202.55.180.219

МАН бугдийг атгасан. Аль хэдэн сарын емнеес сонгуульд ажиллах хумуусийнхээ цалинг 2-3 дахин нэмсэн, байр орон сууц амралт сувилалд явуулсан купон ваучераар хангасан, хоригыг сунгаад бусад нам эвсэл бие даагчдад суртчилгаа хийх боломжыг хаасан тэгэхээр мэдээж ажиглагчидыг оруулахгуй, саналыг луйвардана, беен царцаа нуулгэнэ. Гэх мэтээс бодоод узэхэд яалтчгуй энэ сонгуульд МАН дахиад л луйвардаж гарах юм байна гэж миний бие дугнэв.

Avatar

Зочин 2020-05-30 202.21.108.138

Өвчин нь даамжирсан оронд хэрэглэдэг аргыг л манай сүржин гарууд Монголд хэрэглэхгээд зүтгэчих юмаа. Өвчин тархаад энд тэнд өвдөөд үхсэн хүн алга байгаад яагаад байдаг aцнууд бэ? Наад хил гаалиа хянаад, ирсэн хүмүүсээ л сайн тусгаарла. Сонгуулиар энэ aцнуудыг зайлуулая

Avatar

30 жил хулхидууллаа. Одоо болсон. Ханглттай. 2020-05-30 103.212.117.175

AHyc, MAHyc хоёрыг хамтад нь зайлуулья. Аль, алинд нь нэг ч санал өгөхгүйгээр.

Avatar

Сонгогч 2020-05-30 103.229.121.186

Бушуухан шиг шинэ УИХ-аа байгуулж нэг ч өдрийн өмнө болов энэ Ардын болон Ардчилсан намаас салах юмсан Энэ 2 Нам цаашид "явахгүй" 1950-иад онд Хойтуудаасаа дор хөгжилтэй байсан Өмнөт Солонгос 20 гаруйхан жилд буюу 1980-аад онд Азийн бар болсон. Хятад улс 1978 оноос Шинчлэлийн бодлогоо хэрэгжүүлж мөн л 20 гаруйхан жилийн дотор Дэлхийд 2 т орох эдийн засагтай улс боллоо , 2020 гэхэд ядуурлыг устгана гэж байна Гэтэл бид 1990 оноос хойш 30 жилийн дотор юу ч өөрчлөгдсөнгүй ядуучуу хэвээр

Avatar

Зочин 2020-05-30 66.181.176.176

Сахил аваад шал дордов гэдэг нь болох вий Улсаа ургашлуулах гэж чадлаараа зутгэж байгаа МАН ын гишуудийг сонгое

Avatar

Зочин 2020-05-30 66.181.161.11

Сонгууль өгнө гэж юу гэсэн үг вэ. Өнөөгийн сэтгүүл зүйн үг хэллэг, бичлэг үнэээр арчаагаа алдаж гүйцлээ.

Avatar

Tr 2020-05-30 66.181.185.137

Хэлээд юү гэх вэ! Сонгуульд санал өгөхөөс биш “сонгууль өгнө” гэж юү гээд тэнэгтээд байдаг байна аа.

Avatar

Иргэн 2020-05-30 66.181.161.63

Ийм их эрсдэлтэй нөхцөлд сонгууль явуулах нь буруу!!! Түр хойшлуулж, 8-9 сард явуулах нь зүйтэй!

Avatar

Зочин 2020-05-30 202.9.46.186

8-9 сард юу дээрдэх юм? Гаднаас хүмүүсээ татсаар, халдвартай хүний тоо өссөөр л байх болно. Дотоодод алдаагүй бол ажил хэргээ аль болох хэвийн явуулж л байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж