Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо | News.MN

Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

Дорнод аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс Чойбалсан хотод ажиллаж эхэлсэн.

Аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг 5 өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянтүмэн сумын 4 дүгээр Хотонт багийн танкийн саад гэх газарт хог цэвэрлэгээ зохион байгуулах явцад их хэмжээний тэсрэх сум олдсон мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газар ажиллаж нийт 300 гаруй цэнэгтэй сум, галт хэрэгсэлийг олж устгах ажлыг зохион байгуулж байна.

Тус газраас Зенитийн пулмёт ОПЗ сум, 37мм хошуу 12,7 БЗД сумны хошуу 85 ширхэг
125мм Убедно-тренировочный сургалт дадлагын хонгио 8 ширхэг
125мм пушка /Т-72/ ОФ задрах дэлбэрэх сум 56 ширхэг
125мм Пушка /Т-72/ Д-81 Кум хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг
Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум-42 зэрэг сум, галт хэрэгсэл олдсон, өмнө нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлж тэсэлгээ хийж устгах ажлыг зохион байгуулсан.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 7058102 дугаарын утсанд дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй, тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 130.149.80.199

“ Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-29 39.115.114.99

Зайл муусайн тэмбүүнүүд

Avatar

Зочин 2020-05-29 72.196.192.250

Zaagch shig tsagaan soliotoi nuhud Mongold nileen hed bii degee kh kh kh

Avatar

Заагч 2020-05-29 202.179.31.252

Хар хятадаас хамгаалахад хэрэг болно шүү малнуудаа үхсэн ацны чинь устгах дайн болоход хар хятад дайрахад зэвсэггүй байж хар эргүү лалрууд вэ?Удахгүй хар гамингууд дайрна тэгэхэд юугаараа хамгаалах юм бол доо тэнэг хогийн шаарнууд.

Avatar

kkk 2020-05-29 202.55.191.130

chi sumtai

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.232

Орос ахтай хүмүүст ахаас нь үлдээсэн бэлэг дээ

Avatar

Зочин 2020-05-29 66.181.160.44

яаг сайхан хэллээ. уг нь устгаад цэвэрлээд явдаг журамтай л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж