Ерөнхийлөгч зөвлөхүүдээ чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч зөвлөхүүдээ чөлөөлжээ

Ерөнхийлөгч зөвлөхүүдээ чөлөөлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд чөлөөлөгджээ.

Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх  Г.Уянга, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарыг чөлөөлсөн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх  П.Нүрзэд, А.Адъяасүрэн, Р.Булгамаа, О.Амгаланбаатар нарыг чөлөөлжээ. Тэднийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нь баталгаажсан тул түр хугацаагаар чөлөөлсөн юм байна.

Үүнээс өмнө Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд амиа бодож, сонгуульдаа бэлдэх шаардлага тулгарлаа хэмээн, чөлөөлөгдсөн. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Ийнхүү энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчтөй ойр ажиллаж байсан найман ч хүн тоосоо өргөх болов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж