Ирээдүйн суутнуудын өсөж, торних Vega City хотхон

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Ирээдүйн суутнуудын өсөж, торних Vega City хотхон

Гэр бүлийн гэрэл гэгээ, эх орны ирээдүй хүүхэд билээ.

Бяцхан үрсийн инээмсэглэл, тэднийгээ аз жаргалтай, эрүүл саруул, боловсролтой сайн хүн болгож өсгөх нь эцэг эх бүрийн мөрөөдөл, үүрэг хариуцлага байдаг. Хүүхэд бүр алдартан, эрдэмтэн болохгүй ч хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулах эмч, инженер, тамирчин, урлагийн гялалзсан од, уурхайчин гээд тэдний ирээдүй өөр өөрийн өнгөөр гэрэлтдэг.

Гэр бүл, амьдарч буй орчин гэдэг тэдний амьдралын хамгийн анхны анги танхим байдаг. Харин энэ л орчин хүүхдийн төлөвшил, хүмүүжил, ирээдүйд ямар хүн болоход хамгийн их нөлөөлдгийг бид мэддэг шүү дээ.

Хүүхэд орчноосоо цаг мөч тутамд суралцаж, хүрээлж буй найз нөхөдтэйгөө харилцаж анхны нийгмийн харилцааны суурийг тавьдаг.

Айл гэр аз жаргалтай амьдрах орчноо сонгоно гэдэг ирээдүйдээ оруулж буй ус, агаар мэт хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Ийм ч учраас NCD Групп нь бүтээн байгуулалтынхаа 12 жилийн хугацаанд гэр бүл төвт архитектур төлөвлөлттэй хотхонуудыг ашиглалтад оруулж ирсэн туршлага, чадварт суурилан дараагийн томоохон бүтээн байгуулалт болох Vega City төслийг эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад хамгийн ээлтэй байхаар төлөвлөн гүйцэтгэж байна.

Танд хүүхдэд ээлтэй Vega City хотхоны 4 давуу талыг хүргэж байна.

БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛ БУЮУ СУРГУУЛИЙН БҮСЭД БАЙРШИЛТАЙ

Сурч боловсрох сургууль нь хүүхдийн өсөж төлөвших суурийг тавьдаг хамгийн чухал харилцааны орчин юм.

Vega City хотхон нь нийслэл Улаанбаатар хотын хамгийн сайн байршил болох ХУД-ийн 15-р хороонд байршилтай бөгөөд Орчлон ОУ-н дунд сургууль, International school of Ulaanbaatar, Олонлог, Хобби, улсын 130-р дунд сургуулиуд хотхоноос ердөө 2-5 минут алхах зайд оршино. Энэ нь таны алтан цагийг хэмнэж, гэр бүлтэйгээ илүү их цаг өнгөрөөх боломж, давуу талыг олгоно.

4 ӨӨР ТӨРЛИЙН ЛАНДШАФТ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ТӨЛӨВЛӨСӨН

Хүүхэд гадаа орчинд тоглож хорвоог танин мэддэг ба энэ нь тэдний хэл яриа, бие бялдрын хөгжилд хамгийн сайнаар нөлөөлдөг.

1.5 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хувьд хүүхдийн өсөж торних, тоглох орчин хамгийн эрүүл, тав тухтай байх хэрэгтэй хэмээн бид зорьдог. Тиймдээ ч Вега сити төслийг автомашингүй аюулгүй орчин, хүрээлсэн архитектур төлөвлөлттэй байхаар шийдсэнээс гадна орчныхоо агаарыг цэвэршүүлэн, хүний сэтгэл санааг тайвшруулж, байгальд буй мэт тайван мэдрэмж төрүүлэх мод бут сөөг, хиймэл нуур, ногоон байгууламжийг нийт хотхоныхоо 70%-д төлөвлөсөн. Түүнчлэн төслийн барилгад хүний эрүүл мэндэд ээлтэй, эко материалуудыг ашиглаж байна.

ХҮҮХЭД ТОРНИХ АЮУЛГҮЙ ОРЧИН, НАС НАСНЫ ТОГЛООМЫН ТАЛБАЙ

Хүүхэд насны тань хамгийн сайхан дурсамж юу вэ?

Мэдээж аав ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн нандин цаг үе, хөршийн найзуудтайгаа өглөө нарнаас орой хүртэл гадаа хөгжилдөн тоглосон, инээж уйлсан бага насны дурсамжтай мөчүүд зурайдаг байх.

Техник технологийн хөгжил, дэвшил хормоор хэмжигдсэн өнөө үед хүүхэд насыг ухаалаг хэрэгслээс хол өнгөрөөх хамгийн чухал шалтгаан мэдээж хүүхдийн тоглоомын талбай, амар тайван гадна орчин. Хүүхэд тоглох үедээ өөрийн амьдралд хэрэгтэй дадал, зуршлуудыг сурч, хөгжсөөр байдаг. Иймдээ ч нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогт тохирсон тоглоомын талбайд тоглох нь тэдний аюулгүй өсч торниход чухал нөлөөтэй.

Vega City төсөл нь нас насны хүүхдийн онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбай болон сагсан бөмбөгийн талбай, гүйлт, дугуйн замыг төлөвлөсөн. Энд л бяцхан үрс хоорондоо танилцаж нөхөрлөн, аюулгүй орчинд өглөөнөөс үдэш хүртэл тоглож наадан, эрүүл чийрэг өсөх орчныг бүрдүүлсэн.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Хүүхдийн ордон, сургууль, гэрийн хооронд баяр жаргалтай өнгөрөөсөн дурсамж бидний цөөнгүй заримд нь байдаг болов уу. Үүний адилаар хүүхдийн авьяас, оюун ухаан, бие бялдрыг дэмжсэн хүүхэд хөгжлийн төвүүд өнөө үед хамгийн эрэлттэй болсон.

Хотхоны нэгэн чухал давуу тал нь Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд ялангуяа хүүхэд багачуудад зориулсан  хамгийн чухал хэрэгцээт хүүхэд хөгжлийн төвүүдийг хотхоны худалдаа үйлчилгээний төвд шийдсэн. Таны хүүхэд хотхоноосоо гаралгүй шилдэг сургалт, чадварыг олж авна гэхээр танд ямар санагдаж байна.

Эх орны хөгжил дэвшил, сайн сайхан бүхэн ирээдүйн иргэд болсон хүүхэд багачуудтай минь хамааралтай.   Тэдний  амьдрах орчин хамгийн эрүүл, аюулгүй бөгөөд тав тухтай байх нь чухал.

Vega City хотхоны төлөвлөлтийг хүүхдэд хамгийн ээлтэй байхаар бодолцож, аз жаргал, тав тухтай амьдрах, сурч хөгжих, энэ л хотхоноос ИРЭЭДҮЙН СУУТНУУД ӨСӨЖ, ТОРНИХ бүхий л боломжийг бүрдүүлэн, ИХ ХОТЫН ЗҮРХЭНД СҮНДЭРЛЭХ “ Vega City ” төслийг бүтээн байгуулж байна.

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж