Шинэ Зеланд коронавирусгүй улс болсноо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинэ Зеланд коронавирусгүй улс болсноо зарлалаа

Шинэ Зеланд коронавирусгүй улс болсноо зарлалаа

Шинэ Зеландын Оклендад коронавирусийн халдвартай хамгийн сүүлийн хүн өнөөдөр /2020.05.29/ эдгэрч эмнэлгээс гарснаар тус улс коронавирусийн халдваргүй улс болж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн сайд  мэдэгдсэн байна.

Сүүлийн таван хоног дараалан нэг ч халдвар бүртгэгдээгүй энэ улс нь цар тахлын эсрэг маш оновчтой арга хэмжээ авсны үр дүнд ийнхүү коронавирусээс ангижирч байна. Шинэ Зеландад коронавирусийн халдвар авсан анхны хүн хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн бөгөөд засгийн газар гуравдугаар сарын 19-нд хилээ хааж, гуравдугаар сарын 26-нд улс даяар хөл хорио тогтоосон юм.

Халдварын тархалт эрс буурсан тул тус улсын эрх баригчид тавдугаар сарын эхээр хорио цээрийн дэглэмээ сулруулж, үйлчилгээний газруудыг нээсэн юм. Одоогоор тус улсад 100 хүртэлх хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөөд байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1504 хүрсэн бол 21 хүн уг өвчний улмаас нас барсан юм.

Эх сурвалж: DAILY MAIL, SMH

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж