Хүүхдийн баярын өдөрт зориулсан зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын өдөрт зориулсан зөвлөмж

Хүүхдийн баярын өдөрт зориулсан зөвлөмж

Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.

ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ:

  • Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж, тодорхой хүрээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан урьдын адил хүүхдийн баярыг тэмдэглэж болохгүй шалтгааныг тайлбарлаж, ойлгуулах
  • Хүүхдийн эрүүл мэндэд тохирсон орц найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүн, аюулгүй тоглоом наадгай сонгох
  • Хөгжөөнт болон оюун ухаан хөгжүүлэх тоглоом, гэр бүлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, хүсэл сонирхолд нь нийцсэн ном товхимол уншиж өгөх, сонгосон сэдвийн хүрээнд ярилцах, тайлбарлах.

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ:

  • Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх
  • Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх
  • Ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гарах
  • Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомыг насны онцлогт тохируулан аюулгүй байдлыг ханган тоглуулах
  • Голын усанд унаж живэхээс сэргийлэх
  • Гал түймрийн аюулаас сэргийлэх.

ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас худалдан авалт хийх
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх
  • Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  • Их хэмжээний чихэртэй газтай ундаа, чихэр, шоколад хүүхэддээ идүүлэхгүй байх.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТАНД АНХААРАХ:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.

Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:

  • Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах,  ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.  

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж