Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав | News.MN

Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.05.28/ хэрэглэгчдээ улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байна гэх шалтгаанаар сошиал медиа компаниудад хариуцлага тооцох хууль санаачлахыг үүрэг болголоо. Тэрбээр энэ хуулиар үг хэлэх эрх чөлөөг хамгаална гэж үзэж байгаа юм.

Дональд Трамп хоёр хоногийн өмнө “Твиттер”компани нь худал мэдээлэл гэх нэрийн доор аливаа мэдээ мэдээлэлд өндөр шүүлтүүр тавьж байна хэмээн буруутгаж, тус компанийг хаалгана хэмээн сүрдүүлж байсан юм.

Тус улсын Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалтад сошиал медиа компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэлтэй гэж заасан байдаг бол Трампын шинэ захирамжийн дагуу үүнд нэмэлт өөрчлөлт оруулах болж байна.

Ерөнхийлөгч Трампыг сонгуулийг кампанит ажилдаа сошиал медиаг хамгийн их ашиглачхаад сонгогдсоныхоо дараа тэдгээр компанийхаа эрх ашгийг хохироож байна гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Business Insider, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

““` Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2020-05-29 66.181.189.103

Манайд ийм захирамж гарсан бол хэвлэл, мэдээллийнхэн яаж дэвхэрч цовхорч, шүлсээ савриулж эсэргүйцэж байх бол. Америкийн ерөнхийлөгчийг шүүмжлэх зоригтой сэтгүүлч Монголд байна уу. Өөрсдийхэндээ бол эр бар, өрөөлийн өмнөөс юуч дуугарч чадахгуй хэвтэж. Монголын "сэтгүүлчид" өрөвдөлтэй бөгөөд хоёр нүүртэй….

Avatar

Зочин 2020-05-29 202.21.108.209

мэдрэл гаруу гуйюу. АНУ ын дотоод асуудал мааанаг Монголд ямар хамаа бнаа

Avatar

Зочин 2020-05-29 73.247.96.242

Tramp Mongol ghaana baidgiiig medeh ch gui. Ullaanbaatar hot gej amidrdaa sonsoogui gedegt 100% itgeltei baina hotiin iuuguul bat guia. China -iin muj bil uu gej helsniig sonssogui yum baina l daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж