Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

Трамп сошиал медиа компаниудад хариуцлага тооцох захирамж гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.05.28/ хэрэглэгчдээ улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байна гэх шалтгаанаар сошиал медиа компаниудад хариуцлага тооцох хууль санаачлахыг үүрэг болголоо. Тэрбээр энэ хуулиар үг хэлэх эрх чөлөөг хамгаална гэж үзэж байгаа юм.

Дональд Трамп хоёр хоногийн өмнө “Твиттер”компани нь худал мэдээлэл гэх нэрийн доор аливаа мэдээ мэдээлэлд өндөр шүүлтүүр тавьж байна хэмээн буруутгаж, тус компанийг хаалгана хэмээн сүрдүүлж байсан юм.

Тус улсын Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалтад сошиал медиа компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэлтэй гэж заасан байдаг бол Трампын шинэ захирамжийн дагуу үүнд нэмэлт өөрчлөлт оруулах болж байна.

Ерөнхийлөгч Трампыг сонгуулийг кампанит ажилдаа сошиал медиаг хамгийн их ашиглачхаад сонгогдсоныхоо дараа тэдгээр компанийхаа эрх ашгийг хохироож байна гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Business Insider, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж