Гэрээсээ багаа дэмжих шинэ шийдлийг Японд хөгжүүлж байна | News.MN

Гэрээсээ багаа дэмжих шинэ шийдлийг Японд хөгжүүлж байна

Гэрээсээ багаа дэмжих шинэ шийдлийг Японд хөгжүүлж байна

Гэрээсээ багаа дэмжих шинэ шийдлийг Японд хөгжүүлж байна

Дэлхийн спортын салбар эргэн сэргэж байгаа эдгээр өдрүүдэд Япон улсын зохион бүтээгчид нэгэн гайхалтай технологийн шийдлийг хөгжүүлж байна. Шинэ коронавирусийн улмаас үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд тоглолтоо хийж буй баг тамирчдыг хөгжөөн дэмжигчид нь гэрээсээ яг хажууд байгаа юм шиг дэмжих боломжтой болжээ.

Хөгжөөн дэмжигчид утсаа ашиглан цэнгэлдэхэд байрлуулсан чанга яригчтай холбогдож орилох, алга таших, дуулах, чимээ гаргах сонголтуудаас сонгох ажээ. Энэ бүгдийг Яамаха компанийн технологийн төсөл болох "Remote Cheerer powered by Sound UD" бүтээх аж.

Өнгөрөгч тавдугаар сарын 13-нд Япон улсын 50 мянган хүний суудалтай Шизука цэнгэлдэхэд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн Жубило Ивата болон Шимизү С-Пульс багуудын хооронд дахь тоглолтонд энэхүү төслийг туршсан байна.

Өмнө нь Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн Сөүл баг цэнгэлдэхдээ секс хүүхэлдэйнүүдийг үзэгчдийг орлуулж байрлуулсан ч тус улсын хөлбөмбөгийн холбооноос Сөүл багийг энэхүү үйлдлийнх нь төлөө 100 сая воноор торгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

== Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж