“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна | News.MN

“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна

“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна

“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн үйлчилгээнд “Эко тэмдэг”-ийг 2017 оноос олгож эхлээд байна. Иймд байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэх чиглэлийг баримтлан үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтой юм.

“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгосноор дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах, ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах, олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах зэрэг дэмжлэг үзүүлдэг давуу талуудтай.

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах журамтай танилцана уу. https://www.legalinfo.mn/annex/details/8053?lawid=12908

Байгаль орчин, аялал жуучлалын яам материалыг байнга хүлээн авч байна.

Холбогдох мэдээллийг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын мэргэжилтэн Г.Ганчимэг /93056161/-ээс авна уу.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

= Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж