124 жилийн түүхтэй Бостон марафон цуцлагдлаа | News.MN

124 жилийн түүхтэй Бостон марафон цуцлагдлаа

124 жилийн түүхтэй Бостон марафон цуцлагдлаа

124 жилийн түүхтэй Бостон марафон цуцлагдлаа

Бостон марафон 124 жилийнхээ түүхэнд анх удаа шинэ коронавирусийн улмаас цуцлагдлаа. Угтаа тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Бостон марафоныг есдүгээр сарын 14-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан боловч Бостон хотын захирагч Марти Валш олон нийтийн эрүүл мэндийн төлөө уралдааныг зохион байгуулахгүй гэжээ. Тэрбээр өнгөрөгч Пүрэв гаригт “Олон тооны хүмүүсийг ойрхон зайд байлгаж уламжлалт аргаар уралдааныг зохион байгуулах арга байхгүй. Энэ цаг мөчид уралдааныг зохион цуцлах нь ирээдүйгээ харсан зөв шийдвэр. Бусад газруудад ч гэсэн томоохон шийдвэр гаргахад нь бид тусаллаа. Бид ийм зүйл хийснээрээ бахархах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн томоохон марафонуудын нэгд зүй ёсоор тооцогддог Бостон Марафон нь 1897 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд ойролцоогоор 30 мянга гаруй хүн дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог ажээ.

2019 оны Бостон марафоны ялагчаар Кенийн гүйгч Лауренс Чероно болон Этиопын гүйгч Воркнеш Дегефа нар эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж