“Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан”

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

“Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан”

“Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан”

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт энэ сарын 27-нд дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, амь эрсэдсэн. Уг хэргийн талаар өнөөдөр /2020.07.29/ НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид санал, зөвлөмж гаргаж, хотын удирдлагад хүргүүллээ.


НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга М.Тулгат  “Сөрөг хүчний төлөөлөгчдийн зүгээс Хотын дарга, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар албан бичиг илгээж өөрийн биеэр хүрэлцэн ирэхийг хүссэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уржигдар дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алдсан эмгэнэлт хэрэг боллоо. Хэдийгээр хууль хяналтын байгууллага хэргийг тогтоож, хариуцлага тооцох боловч энэ харамсалтай явдалд насанд хүрэгчид бид буруутай. Өнөөдөр хүүхдэд ээлгүй, аюултай орчин нөхцөл нүүрлэсээр байгаа нь бодит үнэн юм. Үүнд, нийслэлд удирдах албан тушаал хашиж байсан үе үеийн удирдлагууд, өнөөдөр төлөөлөгчөөр ажиллаж байгаа бидний ч алдаа байгааг хүлээн зөвшөөрч байна. Хотын дарга нэн яаралтай дөрвөн хүүхдийн ар гэртэй уулзаж, уучлалт хүсэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр холбогдох албаныхан “Бид ажлаа хийж, шалгалт явуулсан боловч хариуцлагагүй этгээдээс боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг зургаан жилийн өмнө тухайн үеийн хотын дарга олгож байсан юм байна” гэх мэтээр асуудлыг улстөржүүлж, хариуцлагаас зайлсхийж байгаа нь анзаарагдлаа. Өмнө нь 2012-2016 онд нэг ч  газар олголт явагдаагүй. Зөвхөн газар өмчлөх асуудал НИТХ-аар орж байсан. Энэ осол болсон газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар бөгөөд тухайн үеийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санал болгосны дагуу наран шарлагын газар байгуулах хүсэлтийг  тухайн үеийн Засаг дарга хүлээн авч дэмжсэн албан бичиг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэр нь газар олгох захирамж бол биш гэсэн үг. Энэ асуудлыг зориуд мушгин гуйвуулж байгаа учраас залруулахыг шаардаж байна. Холбогдох байгууллагууд ажлаа хийгээд явж байсан бол сайн. Гэхдээ өнөөдөр хүүхдүүдээ хамгаалж чадсангүй” гэв.

“НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ “ХАНТАЛСТ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ АКТ ГАРГАСАН”

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны наймдугаар сарын  23-нд газар ашиглуулах зөвшөөрлийг тухайн үеийн Засаг дарга олгосон. Энэ зөвшөөрөл нь Газрын тухай хуулийн 35.1.6 зүйлийг зөрчиж байна, Хотын дарга төрийн өмчийн газрыг түрээслүүлэх болон ашиглуулж болохгүй гэдэг заалттай учраас тухайн үед Авлигатай тэмцэх газарт хандсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт сүүлийн дөрвөн жил хоёр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус зургаа, өргөдөл гомдлоор зургаа, зөвлөн туслах ажиллагаа гээд нийт 18 удаагийн шалгалтыг хийсэн. Энэ шалгалтын хүрээнд 15 мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн дөрвөн удаагийн арга хэмжээгээр Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэж, 2.400 мянган төгрөгийн торгууль тавьсан. Бид нэг жилийн өмнө тавдугаар сарын 22-нд “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоох акт гаргаж өгсөн. Тухайн компани өнгөрсөн хугацаанд төрийн өмчит газар дээр 20 гаруй аж ахуй нэгжид түрээсэлж байсан гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж