БНХАУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, уран бүтээлч Ай Вэйвэй Гүггенхайм музейн эрхлэгч Александра Монроетой хамтран өөрийн бүтээлүүдээс маскан дээр хэвлэн гаргаж, орлогоо хандивлаж байна.
Ай Вэйвэй БНХАУ-ын коммунист намыг эсэргүүцдэг гэдгээрээ олонд танигдсан бөгөөд зарим маскан дээрээ засгийн газар иргэдийн эрхийг хэт боож байна хэмээх санааг илэрхийлэх зорилгоор CCTV камер, гав, дунд хуруу зэрэг өдөөн хатгасан зураг хэвлэсэн байна.
Маскнуудыг Ай 2019 онд Их Британи руу нүүхээсээ өмнө дөрвөн жил амьдарч байсан Берлин дэх урландаа бүтээжээ. Маскнууд дөрөв, эсвэл хориороо багц болон e-bay сайтад зарагдаж байгаа аж. Үр дүнд нь 10 мянган маскны орлого буюу Айгийн тооцоолсноор дор хаяж нэг сая ам.доллар хүний эрхийн байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллагуудад хандив болон очих гэнэ.
Ай өөрийн инстаграмдаа “Цар тахал хүн төрөлхтөнд гамшиг авчирч, бидний 21-р зууныг үзэх үзлийг үндсээр нь өөрчилж байна. Үүний эсрэг бид хувь хувьдаа болон нийтээрээ хичээх ёстой. Хувь хүн маск зүүх нь соёл. Харин нийтээрээ маск зүүх нь үхэл дагуулсан вирусийн эсрэг тэмцэл. Эрх баригчдын тушаалаар биш өөрсдийн сонголтоор маск зүүж буй нийгмийн сонголтын хүч ямар ч хүчийг дарж чадна. Хэний ч хичээл зүтгэл хэтэрхий жижиг, хэтэрхий нэмэргүй биш юм шүү” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Эх сурвалж: SCMP.COM
Холбоотой мэдээ