Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа

Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна.

Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдардаг байсан.

Тэгвэл эдгээр хүүхдүүдэд тусгайлан зориулсан урт болон богино хугацааны  сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зорилготой 50 ортой хүүхдийн тасгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд шинээр нээн ажиллуулж эхлээд байна.

Монгол Улсын ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулсан юм.

Энэхүү тасагт одоогийн байдлаар 12 хүүхэд үйлчилгээнд хамрагдахаар болж хүүхэд хамгааллын түр хамгаалах байр болон бусад халамж асрамжийн төвд амьдарч байсан хүүхдүүдийг үйлчилгээнд хамруулж эхэлсэн. Цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гарын бэлгийг хүргэн өгч хүүхдүүдээ баярлууллаа.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж