Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ | News.MN

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.

Эхний тайланг 2020 оны 1 дүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлын 3-ыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн КОВИД-19 цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг 4 сараар  хойшлуулж байгааг мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны 3 дугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрлөө.

Ажлын хэсэг нь 2020 оны 4 дүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн 3 ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалав. ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИД 2020-05-29 202.179.31.253

EMART- Н ҮҮДЭНД ШАРСАН ТӨМС ХУДАЛДДАГ ЛАНГУУНЫ НӨАТ-Н БАРИМТЫГ EMART- Н ЭЗЭН ӨАТБАЛДЫН ХҮҮД ӨГДӨГ ГЭНЭ БИД МЭДЭХГҮЙ БҮРТГҮҮЛЭХ ГЭХЭЭР АЛЬ ХЭДИЙН EMART- Н ЭЗЭН ӨАТБАЛДЫН ХҮҮ БҮРТГҮҮЛЧИХСЭН БАЙХ ЮМ ИНГЭЖ ЗАЛИЛАН ХИЙХДЭЭ ТУЛАА ЮҮ EMART- Н ЭЗЭН ӨАТБАЛДЫН ХҮҮ

Avatar

ОНГОД 2020-05-29 202.21.108.161

ХУЛГАЙЧДАА ЗАРЛАЖ ОФШОРЫН МӨНГӨӨ ЭХ НУТАГ АРД ОЛОНДОО ӨГЧИХӨӨД х** ХУЛГАЙЧУУДАА. ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ТА НАРЫГ ТАМЛАН ТОЛГОЙГ ЧИНЬ ТАСДСАН Ч БИДЭНД БОЛ БАГА. ЭХ ОРНОО ЗАРЖ АРД ТҮМНЭЭ МЭХЛЭХЭЭЛ БОЛЬЧИХ. ТЭГСЭН ЦАГТ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЦААДУУЛ ЧИНЬ ШАХАШГҮЙ ШУУДЛ ГАРГАНА

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Гэдэг БНМАУ- ын үеийн сайхан кино санаанд орчихлоо. Ноёныхоо еэвэнгийн талыг хусчихсан харц ард тал еэвэн барьчаад ноёныхоо өмнө сөхөрчинэ,ноён тал нь хаачсийн гэхээр энэ байна гээд эргүүлээд үзүүлэх,гүй ээ,нөгөө тал нь,гэхэд аа тийм энэ байна,гээд эргүүлэн үзүүлдэг шиг ФАТФ- ын монголыг саарал жагсаалтнаас гаргасан бичиг нь хаа байна гэхээр " тал " юм ч харуулж чадахгүй байж больмоор юм,энэ шоугаа,нэгмөсөн саарал,хар жагсаалтаас гарсан бичгээ авчаад ярихгүй юу

Avatar

Зочин 2020-05-29 73.92.12.67

Зэрэг нэмэхийн өмнө

Avatar

Зочин 2020-05-29 202.9.40.12

Эдийн засагч Жаргалсайхан гэдэг нүдний шилтэй нөхөр хар дансанд орсон юм чинь доллар 7000 төгрөгт хүрнэ гээд төлөг буулгаад долларын ханшийг зохиомлоор өсгөх арга хэмжээ аваад байсан. Тэдгээр хүмүүс хар жагсаалтаас гарвал их харамсах байх даа. Монгол улсын иргэд ямар ч үед эхлээд улс орныхоо эрх ашгийг бодож баймаар байна. тэр тусмаа нас тогтсон хүмүүс бусдад үлгэр болох ёстой

Avatar

Зочин 2020-05-29 64.119.22.169

de facto Жаргалсайхан чинь эдийн засагч биш сэтгүүлч байх шүү

Avatar

ахмад настан 2020-05-29 202.9.46.137

тайвшрах болоогүй. Хэдэн жил яригдаж бга бохир мөнгөтэй , том том гэмт хэрэгүүдээ яаралтай шийдэж хар жагсаалтанд орохгүй байхаа л бод…

Avatar

Зочин 2020-05-29 192.82.76.40

Сонгуулийн шоу гэдэг чинь энэ дээ: тийм бол тэр хийсэн дүгнэлтийг нь үзүүлчихээч дээ. Ингээд лард түмнээ басамжилж худлаа яриад байгаа юм даа

Avatar

Зочин 2020-05-29 182.160.32.78

Бас л сонгуульд зориулсан худлаа МЭДЭЭ

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.9

Та нар биш, тэр ФАТФ чинь албан ёсны мэдэгдэл хийх хүртэл итгэхгүй ээ

Avatar

Битгий худлаа хошигруул 2020-05-29 192.82.70.105

Сонгууль болох гээд янз бурээр хошигруулж байнаа

Avatar

mgl 2020-05-29 202.9.40.108

Enkhbold, Elbegdorj nar shiitgel huleegeegui baina.

Avatar

Зочин 2020-05-29 192.82.77.54

Авилгач Офшорч М.Энхболд, Баярцогт мэтийн нөхдүүд инээгээд зүгээр л явна шүү дээ.

Avatar

zochin 2020-05-29 103.212.117.240

Монголыг ертөнцийн адагт оруулчихаад… одоо сонгуулийн өмнө тэнэг ард түмэн нь баярлана гэж боддог юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж