Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ | News.MN

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын холбоо Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе болон Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе: Европын холбоо Монгол Улстай 1989 онд дипломат харилцаа тогтоож, 2018 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Өнөөдөр Европын холбоо Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байна. Төсвийн дэмжлэг үзүүлэх асуудал 2018 онд Еврокомиссын Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад айлчлах үеэр анх хөндөгдсөн.

Төсвийн дэмжлэг гэдэг бол зээл биш буцалтгүй тусламж гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү буцалтгүй тусламж нь тухайн улсын төсөв рүү шууд орно.

Энэ буцалтгүй тусламжийн үр дүн Монгол Улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг болно. Мөн буцалтгүй тусламжийн үр дүн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт дотоодын нөөц ашиглалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв санхүүгийн удирдлагад тавигдах хяналтыг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Европын холбооноос буцалтгүй тусламжаар 43 сая еврог төсвийн дэмжлэг болгон олгож байна. Мөн нэмэлтээр 7.8 сая еврог бодлогын арга хэмжээнд техникийн туслалцаа үзүүлэх төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Техникийн туслалцаа үндсэндээ төсөв санхүүгийн ил тод байдал, уул уурхайгаас бусад салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Эхний ээлжид Европын холбооноос 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд шилжүүлнэ. Үүнийг үндсэндээ Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг бууруулах чиглэлд зориулан олгож байна. Covid-19 дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж, дэлхий даяар бизнесүүд зогсонги байдал байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн яаралтай дэмжих, тэдний бизнесийг нь сэргээх чиглэлд энэ дэмжлэг үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү хоёр дахь шатны төсөл нь нийт 11 сая еврогийн төсөвтэй. Энэ 11 саяын евро энэ төслийг цаашид хэрэгжихэд дэм болно.

Европын холбоо Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалт”-д оруулсан. Европын холбоог төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, Монгол Улсын санхүү эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого, гадаад харилцааны бодлогод огт хамааралгүйгээр Европын холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд FATF жагсаалтад байгаа улс орнуудыг өөрийн жагсаалтдаа оруулахаас өөр аргагүй байдаг. Иймээс бид Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтад оруулсан. Энэхүү жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд Европын холбооноос үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг, худалдаа эдийн засгийн харилцаанд ямар нэгэн нөлөө байхгүй. Ямар нэгэн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавигдахгүй гэдгийг дахин хэлье. Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх дэмжлэг, бидний харилцаа хамтын ажиллагаа улам бүр цаашид эрчимжин, хөгжинө гэдгийг нэгэн нотолгоо бол өнөөдрийн зурсан хэлэлцээр юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улсын төсөв дээр дэмжлэг болгож, 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан талархал илэрхийлж байна. Монгол Улсын хөгжлийн түншүүдэд гүн талархал илэрхийлж байна. Covid-19-н цар тахал улс орон, эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ цагт Монгол Улсад Европын холбооноос тусламжийн гараа сунгаж, төсөвт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байна. Монгол Улсын төсөв ил тод байдлын индексээр дэлхийд 15 байраар урагшилж, 45 дугаарт эрэмбэлэгдэж байна. Төсөвт олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Европын холбооны гишүүн улсуудын ард иргэдийн татвараас бүрдсэн энэ тусламжийг хөрөнгийг үр дүнтэй хариуцлагатай зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-29 122.201.21.237

Эрхэм ерөнхий сайд Хүрэлсүхээ. Таны дэмжигч бна. Хөл хорио халдвар хамгааллын дэглэмийг хамгийн ихээр зөрчиж бгаа хүн та бна. Ингэж болохгүй ээ. Сэтгэл хөдөлсөн ч өөрийгөө хяна. Хэм хэмжээгээ барих хэрэгтэй бна шүү.

Avatar

хэ мөн ч 2020-05-29 202.126.89.196

Мөн ч их тусламж энэ короноогоор орж ирж байна бүгдийг нь хуувааж цуслаад дуусаж байна даа ард иргэдэд түй ч алга даа

Avatar

Зочин 2020-05-29 202.21.108.55

Baingiin guilga guisan mungu nehsen orond ni uls ard tumnee hudaldaj hunii door oruulsan awalgaach zalgigch ornior todroh boloogui um bh daa. Unegui ugluu yu

Avatar

Ард 2020-05-29 202.126.89.169

Сонгуулийн өмнө мөнгө орж ирлээ. Ард түмэн, улс орны хэрэгтэй зүйлд зөв зарцуулах болтугай, Хурай, хурай, хурай.

Avatar

Зочин 2020-05-29 129.19.156.2

m

Avatar

bo 2020-05-29 129.19.156.2

bcky 80 c

Avatar

oopuigoo opuulaagyi,gazar ycnaa ybagch,endxiig samarch bn, XYNSNEEC BUSAD byx yum xaalaa-kopona. 2020-05-29 129.19.156.2

xylgaich byreldxyynee zyrgui ni opuulj

Avatar

gajigtai trakjolooch. byx cuctem/byrees xiij ugchloo. BATALGAA bnyy gadniixan l abch bn. zailyyl koloni-xoshg 2020-05-29 129.19.156.2

UUPSDUU ABAX GEED BGN bn.

Avatar

bainga ium yum xiij bgaa,zailyyl, 1,2,4,6 ! ! 2020-05-29 129.19.156.2

dufozit baritsaa gargyylax- BELEN MUNGO abax X 3

Avatar

cami beret.z xylgaildg gjbo 2020-05-29 129.19.156.2

najum

Avatar

os- chujix dram,gariin yseg tsuglyyldg ubchtei potomy EVR l***r xylgaildg ubchtei. 2020-05-29 129.19.156.2

Esym,pokojie cobpali gajigtai.dfc

Avatar

glupi !, osoldgyi g/shaap,byreldxn gyilchid 2020-05-29 129.19.156.2

koloni bs

Avatar

gadnii ymarch bolobsrolgyi mlrd gyilagchintaiGEREE ko ntrack xiisen xyniig XOPIGDOL BOLGONO.araa medeerei. 2020-05-29 129.19.156.2

zopulgo ni xybia xicheesen,CTANDARTGYI, copy,bliar nbchds xog.

Avatar

Зочин 2020-05-29 172.58.139.84

Har jagsaaltdaa oruulchaad yun zeel tuslamj ogood baigaa novshnuud ve

Avatar

хэхэ 2020-05-29 139.5.217.17

гуйлгачин пизданууд

Avatar

Lord 2020-05-29 66.181.184.27

Xar jagsaaltand orchixood xudlaa shaagaad bgaarai!

Avatar

Lord 2020-05-29 66.181.184.27

Car jagsaaltand orchixood xudlaa shaagaad bgaarai!

Avatar

Lord 2020-05-29 66.181.184.27

Car jagsaaltand orchixood xudlaa shaahaad bgaarai!

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

))) Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-29 172.58.139.84

Henii ohiniig hend zarah geed bgaa e****z hurliiz n**** ve chi?

Avatar

Зочин 2020-05-29 117.111.12.152

Үхсэн бааснууд хуваагаад зуслана л биз

Avatar

Зочин 2020-05-29 103.212.117.232

Төсвийн зардлаа хуниач дээ мангаруудаа

Avatar

Www333 2020-05-29 66.181.161.99

Ulsiin ediin zasag agshin sh dee. Tusviin zardal buuruulj bolokhgui

Avatar

Иргэн 2020-05-29 59.153.114.154

ЗГ-ын бага насны хүүхэд тус бүрд энэ оны 10 сар дуустал сар бүр 100,0 ₮ өгөх шийдвэр харин нүдээ олсон шийдвэр болжээ. Ер нь цалин мөнгийг зүгээр сууж байгаад тэтгэмж маягаар биш ажил хийж байж хөдөлмөрийнхөө үр дүнгээр авах нь хамгийн зөв .

Avatar

irgen 2020-05-29 103.143.41.2

zeel yumu butsaltgui tuslamj yumu

Avatar

Зочин 2020-05-29 202.126.89.185

Бэлэн хоол хүлээлгүй өөрөө уншиж толгойгоо ажиллуул

Avatar

Зочин 2020-05-29 139.5.217.51

songuulin mungutei bolj der

Avatar

Зочин 2020-05-29 103.139.146.102

Zugeer l songuuliin show. Songuuliin daraa naaduul chini ene bol zeel bsan geel yarina. unen butehgui luiavrchid. MAN-iig l songoj bolohgui shuu ard tumen min

Avatar

Зочин 2020-05-29 202.9.46.9

Хандив тусламж өглөө, зээл авлаа… Иймэрхүү мэдээнээс ч залхаж байна шүү. Мөнхийн ядуу гуйлгачин орон. Бусдыг юу өгөх бол гээд л горьдоостой. Эм, вакцин үйлдвэрлэж байна, шинэ нээлт хийлээ, их сургууль нь дэлхийн топ 100д орлоо гэх мэт мэдээ хэзээ сонсдог болох бол доо

Avatar

Зочин 2020-05-29 66.181.161.35

Хандив, тусламж, зээл авлаа гэсэн мэдээний нөгөө талд нь төсөвт тодотгол хийх шаардлагагүй, сум болгонд соёлын төв барина, төв талбайдаа усан оргилуур барина, Тавантолгойн хувьцааны ноогдол ашгийг иргэн бүрт тараана, ямааны тоогоор ноолуурын мөнгө тараана, дундаж цалин 5 сая төгрөг болох боломжтой … гэх мэт "сайхан" мэдээнүүд ойр ойрхон давтамжтайгаар цацагдаж байгаа шүү бас.

Avatar

Зочин 2020-05-29 27.123.214.2

chi end setgegdel bichhiinhee orond garj hudulmurlwul tiim boloh bhda

Avatar

Зочин 2020-05-29 202.9.40.67

Цалингүй болсон иргэддээ 4,5,6 сард 200,000 төг олгох шийдвэр чинь юу болсон бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж