Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна

Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна

Бээжингийн баталж буй шинэ хуулийг эсэргүүцэн энэ долоо хоногт жагссан хонгконгчууд цагдаа нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийт баривчлагдсан 396 хүний тэн хагас нь оюутан, сурагчид төдийгүй 100 орчим нь насанд хүрээгүй хүүхдүүд гэнэ.

Жагсагчид хэд хэдэн дүүрэгт зэрэг жагсч, зам, гудамжуудыг хаан гал тавьсанд цагдаа нар шөнө болтол ажиллаж, хаагдсан замуудыг нээж, эсэргүүцэл үзүүлсэн жагсагчдыг баривчилжээ.

Баривчлагдсан хүмүүсийн 180 нь 60 гаруй дунд, дээд сургуулийн оюутан, сурагчид бөгөөд тэдний 80 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Нийт баривчлагдсан хүмүүс 12-70 насны 234 эрэгтэй, 162 эмэгтэй хүмүүс аж.

Жагсагчид Бээжингийн санаачилсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцэн ийнхүү жагсч байгаа билээ. Шинэ хууль нутгийн иргэдийн эрх чөлөөг боож, цаашлаад “Нэг улс, хоёр систем” бодлогын дагуу байсан Хонгконгийн өөртөө засах эрхийг үгүй хийнэ хэмээн иргэд эмээж байгаа аж.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж