АН Монгол брэндийг дэлхийд гаргана

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

АН Монгол брэндийг дэлхийд гаргана

АН Монгол брэндийг дэлхийд гаргана

“Монгол Брэнд" холбоо АН-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2020.05.29/боллоо.

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээл дээр  гаргах зорилготой "Монгол Брэнд" холбоог  Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг санаачлан байгуулжээ. “Монгол Брэнд" холбоо нь Монгол Улсад үйлдвэрлэж бүтээж  байгаа өрхийн үйлдвэрлэгч нараас эхлээд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эхлээд дотоодынхоо зах зээлд дараа нь олон улсын зах зээлд цахим платформ хэлбэрээр гаргах зорилготой юм байна.

Монгол Улсын  оюуны үнэт зүйл, соёлын өвийг дэлхийд сурталчлах, дотоодод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах, дэлхийн зах зээлд Монгол брэнд бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаар энэхүү харилцан ойлголцолын санамж бичгийг талууд байгууллаа.

Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "АН баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байрыг хамгаалж үлдэх байр суурийг баримталж  ирсэн. Өнөөдөр АН эх орондоо үйлдвэрлэл явуулдаг, бизнес эрхлэгчдийн нэгдсэн цахим платформ болох “Монгол Брэнд" холбоо хамтарч ажиллах, санамж бичигт гарын үсэг зурж байна. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-үүдийг эдийн засаг, татварын бодлогоор дэмжих ёстой. Хэдийгээр манай улс далайд гарцгүй боловч дижитал ертөнцийн шугамаар дэлхийд гарах бүрэн боломжтой. Бид дотооддоо үйлдвэрлэж чадвал Монголын эдийн засаг өсч, өрх бүрт тэрхүү өсөлтийг хүргэх бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж