АНУ-д таван хүн тутмын нэг нь “COVID-19” вакцин хийлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

АНУ-д таван хүн тутмын нэг нь “COVID-19” вакцин хийлгэхгүй

АНУ-д таван хүн тутмын нэг нь “COVID-19” вакцин хийлгэхгүй

Олон улсад 5,9 сая хүнд халдварлаж, 362 мянга гаруй хүн нас барсан “COVID-19” өвчний эсрэг вакциныг гарган авахаар олон улс, эмийн компаниуд цагтай уралдан ажиллаж байна. Гэтэл АНУ-д таван хүн тутмын нэг нь “COVID-19” вакцинаас татгалзаж, хийлгэхгүй гэж судалгаанд хариулжээ. “The Associated Press” агентлагийн Олон нийтийн судалгааны “NORC”  төвтэй хамтран хийсэн судалгаанд оролцогчдын 31 хувь нь вакцин хийлгэхгүй гэж хариулсан аж. Судалгааг тавдугаар сарын 14-18-ны хооронд 1056 хүний дунд явуулжээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахал нь америкчуудад вакцины ач холбогдлыг ойлгуулахад нэмэр болно гэж судлаагчид дүгнэжээ. Гэсэн ч вакцинд үл итгэгчдийн хувь хэмжээ их байгаа нь санаа зовоосон асуудал хэмээсэн байна.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын ердөө 20 хувь нь коронавирусийн эсрэг вакцин энэ онд багтаж гарна гэж найдаж байна гэж хариулжээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж