Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно | News.MN

Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Эх газрын Хятад Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлах гэж байгаатай холбогдуулан Их Британи улс тусгай паспорт эзэмшдэг Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх эрхийг олгох болсноо зарласан байна.

Хонгконгийг Британиас Хятадад шилжүүлэхээс өмнө буюу 1997 оноо өмнө төрсөн 300 мянга орчим иргэн BN(O) буюу British National (Overseas) паспорт эзэмшдэг юм. Ийм төрлийн паспорттой иргэд Британид иргэний харьяалал хүсэх эрхгүй, ажил эрхлэх боломжгүй, зургаан сар хүртэл хугацаанд Британид оршин суух боломжтой байдаг.

Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Хэрэв Хятад улс аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Хонгконгийн статусыг өөрчилбөл бид BN(O) паспорт эзэмшигчдэд үйлчилдэг одоогийн зургаан сарын хязгаарыг 12 сар болгох, цаашлаад иргэний харьяалал хүсэх эрхийг нь нээнэ” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Хятад улсыг дээрх шийдвэрээ цуцлахыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold o 2020-05-29 115.41.233.210

100jil Honkongiig hogjuulj delhiin ediin zasgiin neg gol tov bolgoj ogson shuu …yun eh gazariin Hyatad .hu.jaa nar huuduudee Honkongod surgah geed boon asuudal moroodol boldog sh dee

Avatar

Зочин 2020-05-29 51.68.33.31

)))Халуун охид таныг хүлээж байна – https://is.gd/uB2aoF

Avatar

1 2020-05-29 66.181.188.118

100 жил колончлочихоод иргэншил өгөөгүй байж одоо авна гэдэг бол үлгэр, худлаа л улс төрийн хөзөр болгох юм

Avatar

Зочин 2020-05-29 202.55.188.35

Хятад хүй нэгдлийн нийгмийн сэтгэхүйтэй хэвээрээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж