Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Хуучирсан мэдээ: 2020.05.29-нд нийтлэгдсэн

Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Британи: Тусгай паспорттой хонгконгчууд иргэний харьяалал хүсэх эрхтэй болно

Эх газрын Хятад Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлах гэж байгаатай холбогдуулан Их Британи улс тусгай паспорт эзэмшдэг Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх эрхийг олгох болсноо зарласан байна.

Хонгконгийг Британиас Хятадад шилжүүлэхээс өмнө буюу 1997 оноо өмнө төрсөн 300 мянга орчим иргэн BN(O) буюу British National (Overseas) паспорт эзэмшдэг юм. Ийм төрлийн паспорттой иргэд Британид иргэний харьяалал хүсэх эрхгүй, ажил эрхлэх боломжгүй, зургаан сар хүртэл хугацаанд Британид оршин суух боломжтой байдаг.

Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Хэрэв Хятад улс аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Хонгконгийн статусыг өөрчилбөл бид BN(O) паспорт эзэмшигчдэд үйлчилдэг одоогийн зургаан сарын хязгаарыг 12 сар болгох, цаашлаад иргэний харьяалал хүсэх эрхийг нь нээнэ” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр Хятад улсыг дээрх шийдвэрээ цуцлахыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж